
Учир нь арьс тодорхой хугацааны дараа тухайн бүтээгдэхүүний найрлагад дасаад “тоохоо” байчихдаг. Тэгэхээр ямар ч тос үр дүнгээ өгөхөө болино.Сүүлийн үед ботокс их хэрэглэх болсон. Энэ нь үрчлээ бий болох хугацааг цаашлуулж болох ч ямар ч бэлдмэл дасал болдог учир нэг бол тарианы тунг улам нэмэгдүүлэх, эс бол улам ойрхон хийлгэх шаардлагатай болдог. Тиймээс аливаа гоо сайхны тариаг 30-35 наснаас өмнө хийлгэх хэрэггүй гэж үздэг. Арьсаа удаан хугацаанд залуугаар нь хадгалахын тулд нүүрнийхээ хөдөлгөөнийг хянаж сурах хэрэгтэй. Хөмсгөө зангидах, ярвайх зэргээс үрчлээ их үүсдэг.
Өсвөр нас буюу 15 насанд гормоны өөрчлөлт явагдаж, арьсны шинж хэлбэрждэг учраас тос ихээр ялгарч батга үүсэмтгий болдог. Энэ үед хамгийн гол зүйл бол зориулалтын лосьон болон тусгай савангаар бүрэн цэвэрлэж, хөнгөн текстуртэй чийгшүүлэх тос хэрэглэнэ. 35 наснаас хойш байнгын арчилгааг хийж байх хэрэгтэй. Нэмэгдэл тэжээл болохуйц тос сонгоорой. Харин 45 наснаас мэргэжлийн арчилгаа зайлшгүй хэрэгтэй. Боломжийнхоо хэрээр гоо сайхны салоныг зорьж, нөхөн сэргээх үйлчилгээтэй чийгшүүлэх болон тэжээлийн эссенцийг зааврын дагуу хэрэглээрэй.