Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Эрүүл нойр тураадаг

$
0
0

XopoM.com-Жингээ-хасах-24-хялбар-арга-07Эмэгтэй хүн бүр өөрт тохирсон биеийн жинтэй, гоолиг сайхан биетэй байхыг мөрөөддөг.

Ийм байхын тулд бидний тархинд хоолны дэг барих тухай бодол төрдөг. Жингээ мэдэгдэхүйц бууруулж, жингээ барихад зөвхөн хоолны дэг барих нь тус болохгүй . Юуны түрүүнд амьдралын хэв маягаа өөрчлөх нь зүйтэй гэнэ. Унтаж байгаад турж болохыг саяхан явуулсан судалгаа харуулжээ.

Хоногт хамгийн багадаа зургаа, хамгийн ихдээ найман цаг унтаж амарч чадвар өлөн хоосон явснаас хамаагүй хурдан турахад хүргэдэг болохыг “Телеграф” сонинд мэдээлжээ. АНУ-ын Орегон муж улсын Протлендын судалгааны төвийн хэсэг эрдэмтэн илүүдэл жинтэй 500 хүн дээр туршилт явуулсан байна.

Сайн дурынхны хоолны илчлэг 500-аас хэтрэхгүй хэрнээ, биед нь долоо хоногийн гурван цагийн ачаалал өгчээ. Тэгэхдээ тэднээс жимс ногоо ахиу хэрэглэж, тослог, илчлэг ихтэй хүнсийг хэрэглээнээсээ хасахыг хүссэн байна.

Туршилт эхлэхийн өмнө оролцогчдоос өдөр тутмын амьдралд тохиолддог стресс, хэр удаан унтдаг талаар ярилцжээ. Зургаан сарын дараа тэдний биеийн жинг үзэж, санал асуулга явуулсан байна. Ингэхэд хамгийн стресс багатай байдаг, хоногт 6-8 цаг унтдаг хүмүүсийн жин хангалттай буурсан болох нь тогтоогджээ.

Энэ судалгаа хоол хүнсний хэрэглээ болон нойроо зөв зохицуулж, өдөр тутмын амьдралдаа стрессдэхээс зайлсхийж чадвал хүн хүссэнээрээ жин хасаж болохыг нотолж байгааг судалгааны багийн удирдагч Чарльз Элдер тэмдэглэсэн байна.



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>