“Эхэлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт” гэдэг шиг охид хүүхнүүдийн овоо хараанд яг одоо хэн өртөж байна гээч. Б.Билгүүн гэж хорьж боломгүй 25-н насан дээрээ яваа энэ залуу яалт ч үгүй “цахиур хагалж”, ах нарыг ардаа орхилоо. Халуухан эрчүүдийн жагсаалтанд жүжигчдээс хамгийн түрүүнд бичигддэг Г.Эрдэнэбилэг, Б.Амарсайхан нар одоо ч залууст зайгаа тавьж өгөх цаг нь болсон бололтойдог оо. Үе, үеэрээ, цаг цагаараа байдаг хойно яалтай ч билээ.
Б.Билгүүний хувьд алаг нүдэн И.Одончимэгийн хүргэн гэдгээрээ нийтэд танигдсан ч удалгүй салсан гэх сайрхахааргүй ярианы эзэн болсон удаатай. Сонин түүх сөхөхөд “Номин талст” хамтлагийн “Бүсгүй минь баяртай” дууны клипэнд А.Хаянаагийн багын дүрийг бүтээсэн Б.Билгүүнд энэ удаа “Хувьсал” продакшныхан кино урлагийн хаалгыг цэлийтэл нээж өгөв шив.