Эмэгтэйчүүд бид нөхөр, хүүхдүүд, эцэг эх, найз нөхөд, эмээ өвөө гээд бүгдэд нь хайртай, тэдэнд цаг зав, хамаг хүчээ зарцуулахдаа огт харамслдаггүй. Гэтэл энэ жагсаалтанд та өөрөө яагаад байхгүй байна? Эсвэл та өөртөө хайргүй юу? Ийм учраас л та байнга уцаартай, дэмий зүйлээс болж уурлаж хилэгнэн, өөрийгөө аз жаргалгүй гэж үзэн ганц бие өөрийгөө торддог найз хүүхэндээ атаархах шахдаг байх.
Орчин үеийн сэтгэл судлал хүн өөрийгөө арчилж, өөрийнхөө төлөө баярлаж байх хэрэгтэй гэж сургаж байна. Yүнд суралцаж болно.
1. Өөрийгөө хайрлахыг өдөр тутмын гол чухал зүйл болго. Сэрээд өнөөдөр юугаар өөрийгөө баярлуулах вэ? гэж асуу. Найз хүүхэн рүүгээ утасд, нүүрээ сайхан буд, гоё даашинз өмс. Иймэрхүү аар саар зүйлс их цаг хугацаа шаардахгүй, мөнгө төгрөг ч хэрэггүй. Гэхдээ сэтгэл санаанд сайнаар нөлөөлдөг.
2. Явц дунд бүү ид. Өдөрт ядаж нэг удаа зоогийн газарт буй мэт ширээ засаж, хутга сэрээ, амны алчуур тавин, сайхан хоолло.
3. Бямба, ням гаригийг хүүхдүүдийнхээ хамт олон сонирхолтой газруудаар явж өнгөрөө. Хүүхдийн парк, музей, кино гээд. Танд ч хүүхдүүдэд ч баяр цэнгэл авчирна. Та явахынхаа өмнөхөн тэдэнд хаашаа явахаа хэлж гэнэтийн бэлэг болго.
4. Найз нөхөдтэйгээ харьцаатай байх боломжийг бүү алд. Энэ бол таны амралтын цаг. Их том хүлээн авалт, албан ёсны цайллага мэт зүйл зохиох хэрэггүй, гал тогооны өрөөндөө аяга кофе ууж, сэтгэл санаагаа уудал. Кафед бол бүр сайн, сайхан үйлчилгээтэй, орчин байдал нь их тааламжтай байна.
5.Өөрийн эрүүл мэндэд санаа тавь. Та хүүхдүүд, нөхөртөө халамж тавьж, хэн нэг нь өвдөж ямар нэг зүйл тохиолдвол сэтгэл санаагаар шаналж, бараг солиорох шахдаг шүү дээ. Тэд ч танд хайртай тул хэрэв таныг өвдвөл мөн их сандарч тэвдэнэ. Иймээс та өөрөө зохих ёсны бүх шинжилгээг хийлгэ.
6.Та бүтэн өдөржингөө шоргоолж шиг хөдөлмөрлөдөг учраас дасгал хийх шаардлагагүй гэж үздэг. Энэ бол алдаа. Дасгалын ачаар та бие галбираа сайхан хэвээр хадгалж, гоолиг төрхтэй харагдана, ийм хүнийг та өөрөө ч хайрлана шүү дээ. Хамгийн гол нь булчин болон үе мөч уян налархай болж, та хөнгөн шингэн, бие эрүүл гэдгээ мэдрэх болно. Одоо танд стресс аюулгүй, учир нь та яаж түүнтэй тэмцэхээ мэднэ. Дор хаяж дараагийн дасгал хүртэл сэтгэл тэнүүн явна.
7. Та өөрийгөө “тоохоор” ямар нэг гайхамшигтай юм хий. Yгийн сүлжээ таа, зурагтын тэмцээн уралдааны тааврыг оролцогчоос түрүүлж хашгир, охиндоо даашинз оё, ер нь юу ч дуртайгаа хий. Харин дараа нь “Би суут ухаантан шүү” гэж хэл.
8. Амралтын өдрийг өөртөө зориул. Зурагтаа унтрааж, утсаа хааж, номоо хамхин, 9 цагт унтахаар хэвт. Дараагийн хэдэн өдөр таны бие маш сайхан байх болно.
9. Танд сайхан тайвшруулах нөлөөлөл үзүүлдэг хүмүүсийн жагсаалтыг гарга. Жишээ нь та хүүхдийнхээ тухай яримаар санагдвал найз хүүхэн рүүгээ утасддаг. Ажил бүтэхгүй бол нөхөртэйгээ зөвлөдөг. Хэрэв аль хэдийнээс хойш хэлмээр санагдсан зүйлээ гадагш гаргамаар байвал ээж рүүгээ очдог. Таны энэ жагсаалт урт бөгөөд олон янз байх тусам та аз жаргалтай хүн, өөртөө хайртай хүн.