Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хүүхнүүд Иванкаг дуурайх болжээ

$
0
0

АНУ-д Иванка Трамп эмэгтэйлэг хувцаслалт, хатуу чанга зан авир, гэр бүлийн үнэ цэнийн бэлэг тэмдэг болж байгаа бол БНХАУ-д гадаад дүр төрхийн бэлэг тэмдэг болж байна. Учир нь сүүлийн хэдэн саруудад хятад улсад Иванка Трамп шиг гадаад төрхтэй болох хүсэлтэй бүсгүйчүүд гоо сайхны эмнэлэгт хандах нь олширчээ. Тус улсын Фошань хотын Гуандун тосгонд байрлах гоо сайхны мэс заслын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компани дээрх эрэлтийг харгалзан үзэж, компанийхаа  нэрийг Foshan Yiwanka Medical Management  болгон өөрчилжээ. Yiwanka гэдэг нь Иванка гэсэн нэрийн хятад хувилбар аж.

Тус компанийн менежер: “Хятад хүүхнүүд алдартай хүмүүстэй адилхан болохыг хүсдэг. Тэдний ихэнх нь Иванкагийн нүд, хамар, биеийн галбирыг дуурайхыг хүсч байна” хэмээн тайлбарлажээ.

Харин хятад улсад дадлага хийж буй  америкийн гоо сайхны мэс засалч Марк Мани хятадууд америкийн оддыг дуурайх дуртай байдаг тухай ярьсан байна. Тэрээр: “Над дээр алдартай одын зураг барьсан хятад эмэгтэй үйлчлүүлэгч ирж байсан. Иванка Трампын царай төгс, нүд жавхаатай, нүүр нь зүрхэн хэлбэртэй, эмэгтэйлэг эрүүтэй” хэмээн тодорхойлжээ.

Хятад хүүхнүүдийн ихэнх нь гадаад төрхөө өөрчлөх нь амжилт дагуулдаг гэж үздэг юм байна.

 


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>