Энэ уянгалаг хоолойтой бүсгүй өөрийн сайхан сэтгэлийг нэг бус удаа харуулж байсан юм. Америкийн кантри стилийн нэрт дуучин Тэйлор Свифт саяхан өөрийн бүжигчин Тошигийн гэр бүлд тус хүргэжээ. Бүжигчин залуугийн үеэл дүү Эйден аймшигт өвчинд нэрвэгдсэн байна. 25 настай дуучин бүсгүй өөрөө мөнгө хандивлаад зогсохгүй 13 сартай жаалхүүгийн амийг аврахын тулд чадах бүхнээ хийхийг бусдад уриалжээ.
“Хүндэт Эйден, би чиний ах Тошитой хамт нэг тайзан дээр гарахдаа баяртай байдаг. Бид бүгд чиний төлөө залбирах болно. Тэйлор” хэмээн тэрбээр бичээд эмчилгээнд нь их хэмжээний мөнгө хандивлав.
Бүжигчин Тоши хайртай дүүтэйгээ авахуулсан гэрэл зургаа цахим сүлжээнд тавиад Тэйлор бүсгүйн далай их сэтгэлийг магтсан үг бичиж, талархаад барашгүй сахиусан тэнгэр гэжээ. Свифт бүсгүй дүүд нь 50 мянган доллар өгсөн байна. Эх сурвалж www.wikimon.mn