Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Содыг гоо сайхандаа ингэж ашиглана

$
0
0

Хүнсний содыг нь гал тогоонд хэрэглэхээс гадна гоо сайхандаа ч ашиглаж болно. Хямд төсөр энэ бүтээгдэхүүнээр гоо сайхандаа болон  үсэндээ гайхалтай өөрчлөлтийг хийх боломжтой шүү.

1. Биеийн эвгүй үнэр дарах

Хүнсний содыг бага зэрэг устай хольж зуураад сугандаа түрхвэл хөлрөх нь бага байдаг ба эвгүй үнэрийг дардаг.

2. Шүд цайруулах

1 хоолны халбага хүнсний содыг 5 дусал перкес болон хэдхэн дусал устай холино. Шүдэндээ түрхээд шүдний сойзоор 5 минут үрж цэвэрлэнэ. Дараа нь энгийн угаадаг шигээ оогоор угаагаад усаар зайлна. Шүдээ цагаан болгохын тулд долоо хоногт нэг удаа ингэж угааж байх хэрэгтэй.

3. Гуужуулагч

Хүнсний содыг бага зэрэг устай хольж алгандаа зуураад нүүрэндээ массаж хийж, үхжсэн арьсыг гуужуулна. Байгалийн гаралтай, ямар ч химийн бодис ороогүй учир арьс чинь гайхалтай болох болно.

4. Хар батга арилгах

Нэг цайны халбага хүнсний содыг нэг аяга усанд хийж буцалгаад ууранд нь нүүрээ утна. Ингэснээр хар батга амархан арилна.

5. Эмчилгээний ванн

Хүнсний содыг ижил хэмжээний далайн давстай холиод дуртай үнэртэй тосыг хийж ваннтай усандаа уусгаж орвол бие амарч, сайхан үнэртэй болно.

6. Хагнаас салах

Шампуний оронд нэг халбага дүүрэн хүнсний сода нойтон үс, хуйхандаа түрхээд 1 минут угаана. 2 долоо хоногийн дараа гэхэд л сода ид шидээ харуулах болно.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles