Ямар ч эрэгтэй хүн хайртай бүсгүй, халамжит эхнэрийхээ заавраар амьдрах дургүй байдгийг санаарай. Тэд үүнийг гаднаа илэрхийлдэггүй, дотроо хадгалдаг байна. Таны найз залуу чинь эсвэл эр нөхөр чинь хөлбөмбөг, хоккей үзэхээр ч юмуу ер нь хүссэн газар руугаа явахад нь бүү саад хий. Харин хаашаа явах гэж байгаагы нь эвтэйхэн асууж сур. Гэхдээ хэзээ ирэхийг нь сонирхсоны хэрэггүй. Очих газраа үнэн хэлдэг хүн эргэж ирэх цагаа өөрөө хэлнэ. Эрчүүдийн хийх ажил, хэзээ, хаашаа явах цагийн хуваарийг нь та гаргасны хэрэггүй.
Цаг ямагт сонирхолтой бай:
- Мэдээжийн хэрэг, богино цамц, биеийн тамирын өмд эсвэл зөөлөн торгомсог халадтай гэртээ байх нь танд чөлөөтэй, эвтэйхэн санагддаг л даа. Гэхдээ энэ нь таныг бусдын өмнө сонирхолгүй харагдуулна гэдгийг анхаарахад илүүдэхгүй болов уу. Ямар ч эр хүн хүүхнүүдийг тэр дундаа сэтгэлтэй хүнээ цаг ямагт дэгжин цэвэрхэн, сайхан байхыг нь харах дуртай байдгийг санахад илүүдэхгүй.
Уян хатан, зөөлөн чанар хэрэг болдог:
- Эмэгтэй хүний тэсвэр тэвчээртэй, эршүүд занг магтан дуулдаг. Үүнд буруу юм байхгүй. Гэвч бодит амьдралд хүүхнүүд уян хатан, зөөлөн байснаар ялалтанд хүрэх нь олонтаа. Эрчүүд эмэгтэйчүүдийн нулимсанд дургүй мөртлөө тэднийг буулт хийхэд өршөөнгүй ханддаг байна. Учир нь тэд зөөлөн, сул дорой байх нь эмэгтэй хүний нэг шинж хэмээн үздэг гэнэ.
Хамгийн гол нь санаагаар бүү уна: Учир нь тэр амьдралд чинь тохиолдоод өнгөрөх жирийн нэгэн байжээ. Харин үүнээс сургамж аваад алс ирээдүйгээ бод. “Дурлал хөрсөн бол түүнийг халаа, эсвэл гаргаж хая. Энэ нь сэрүүн газар хадгалагдаж байдаг бүтээгдэхүүн биш” гэж хэлсэн байдаг. Эцсийн эцэст эрчүүд таны бодсон шиг тийм ч гайхамшигтай хүмүүс биш.