Сүүлийн үед нүүр будалт, хувцаслалт, биеийн галбир гээд л гоо сайхныг таашаах хандлага ихээхэн өөрчлөгдөх болсныг та мэдсэн биз ээ. Аль болох унаган төрхөөрөө, буддагүй бүсгүйчүүдэд эрчүүд маань нүд унаган, хүндэлж, хайрладаг болсон. Тэгвэл танд нүүрээ будаагүй хэрнээ, үзэсгэлэнтэй харагдах 10 аргыг бид толилуулъя. Гоо үзэсгэлэнг ертөнцийг аварна шүү, бүсгүйчүүд ээ.
1.Үсээ засуулах
Нүүрээ будаагүй хэрнээ үс тод өнгөтэй байвал зохимжгүй харагдана. Тиймээс аль болох бүдэг, төрөлхийн мэт харагдуулах үсний будаг сонгож байгаарай. Мөн үснийхээ салааг байнга түүж, үсний будаг, бусад гоо сайхны бүтээгдэхүүнийг хэтрүүлж хэрэглэхгүй байх нь зүйтэй. Наргил модны самрын тос үсийг гялалзуулж, чийгшүүлж, хагийг арилгадаг. Мөн хааяа ч болов шампунь хэрэглэлгүй байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр үсээ арчилж байгаарай.
2.Арьсаа арчлах
Гоо сайханчид хүн өдөрт нүүрээ 2 удаа арчилж, цэвэрлэх ёстой гэж үздэг. Өглөө босонгуутаа, мөн орой унтахын өмнө сүү, тоник, мөсөөр арчих хэрэгтэй аж. Хамгийн гол нь арьсаа ширүүн үрж болохгүй. Мөн долоо хоногт нэг удаа маск тавьж байх нь зөв.
3.Сайн амрах
Сайхан арьсны нууц бол нойр юм. Хүн хоногт 7-9 цаг унтах зайлшгүй шаардлагатай. Орондоо 23 цагаас өмнө орох хэрэгтэй бөгөөд учир нь шөнө дундаас эхлэн хүний бие “гоо сайханд тустай даавар” ялгаруулж эхэлдэг байна. Тиймээс эрт унтвал хүний бие эдгээр дааврыг шингээн авч, үрчлээ багасдаг ажээ.
4.Дэглэм барих
Судлаачид хүний арьс хоол хүнстэй шууд хамааралтай байдгийг нотолжээ. Ялангуяа загас, ногоо, буудай, самар түлхүү идэж байх хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнд биед хэрэгтэй хүчил, Е витамин, каротин агуулагддаг юм. Мөн сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байх хэрэгтэй ажээ.
5.Өнгө тохируулах
Хувцасныхаа өнгийг зөв сонгож чадвал нүүрэн дээрх өө дарагдаж, сайхан харагддаг. Хэт бараан хувцас өмсвөл хүний царай цонхигор хараггддаг бөгөөд цагаан хувцас ч бас сонгох хэрэггүй юм. Хамгийн зөв сонголт бол цэнхэр, ногоон, үзмэн ягаан зэрэг тод өнгөнүүд билээ.
6.Хөмсгөө засах
Будаггүй хөмсөг хүний нүдэнд хамгийн түрүүнд тусч, хараа булаадаг. Үүний тулд хөмсгөө нүүрнийхээ хэлбэрт зохицуулан засч, зөв хэлбэртэй болгох хэрэгтэй. Шаардлагатай бол үснийхээ өнгөтэй зохицуулан өнгө оруулан будаж болох юм. Харин шингэн хөмсөгтэй бол тосон туулга, А витаминыг хольж хөмсгөндөө түрхээрэй. Ингэвэл хөмсөг өтгөн болж ургадаг ажээ.
7.Шүд цайруулах
Инээмсэглэл хүнийг үзэсгэлэн төгс харагдуулдаг. Тиймээс сайхан инээмсэглэхийн тулд сайхан шүдтэй байх ёстой. Хоол, унд идсэнийхээ дараа заавал шүдээ угааж байгаарай. Ялангуяа дарс, кофе уусан бол… Гэхдээ цайруулах үйлчилгээтэй шүдний оо сонгох нь зөв. Харин төрөлхийн шар шүдтэй бол мэргэжлийн хүнд хандаж болох юм.
8.Уруулаа арчлах
Урууланд арьсны л адил шим тэжээл хэрэгтэй байдаг. Тиймээс байнга чийгшүүлж, амин дэм өгч байх нь зүйтэй. Байнга уруулаа будахын оронд хааяа оливын тос түрхэж, долоо хоногт нэг удаа тос түрхсэн шүдний сойзоор урууландаа иллэг хийж байгаарай.