![JLBeDiorHQ3]()
“Өлсгөлөн тоглоом” цувралын од, жүжигчин Женнифер Лоуренс мартагдахаас айдаг гэнэ. Тэрбээр “Миний өмнө нь хойно байгаа ихэнх уран бүтээлчид асуудалд өртөж байгааг харсан. Гэхдээ хэн нэгэнд таалагдах гэхээсээ илүү өөрөөрөө байвал бүх асуудал шийдэгдэх байх. Айдас гэвэл би бас унахаас айдаг. Мартагдахаас айдаг” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр “Би өөрийн хөдөлмөрөөр өнөөдрийн амжилтыг бүтээсэн. Би хэзээ ч сонгосон мэргэжлээ буруутгаж, залхаж байгаагүй. Надад атаархаж суухаас илүү яг одоо хөдөлмөрлө. Амжилтыг мөрөөдөх бус бүтээх хэрэгтэй. Би өнөөдөр байгаа нэр алдрыг өөрөө бүтээсэн” хэмээсэн байна.
Эх сурвалж http://www.info.mn