
Хууралт. Энэ бол хосуудын харилцааны мөнхийн сэдэв байсан зүйл. Үүнээс хэн ч хождоггүй. Бас яагаад ингэдгийн шалтгааныг хэн ч бүрэн дүүрэн хэлж чаддаггүй.
Харин миний нэгэн эрэгтэй танил нэгэнтээ юу гэж хэлсэн гээч. Би хайртай бүсгүйгээ хуурч байгаагүй, ирээдүйд ч хуурахгүй, бүр хэзээ ч хуурахгүй гэж итгэл дүүрэн ярьж байсныг санаж байна. Бидний яриа “Яагаад” гэсэн асуултанд хариулах түүний дэлгэрэнгүй шалтгаануудыг сонссоор их л сонирхолтой өндөрлөсөн юм. Тиймээс түүний гаргаж тавьсан шалтгаануудыг уншигч бүсгүйчүүдтэйгээ хуваалцаж байна.
Сайн эр хүн өөрт байгаа зүйлээ үнэлдэг
Энэ бол үнэндээ маш том шалтгаан. Чи хайртдаа үнэхээр үнэтэй эрдэнэ гэдгээ мэдэрдэг, тэр бас чамд мэдрүүлдэг бол тэр чамайг хуурч зүрхлэхгүй гэдгийг хэлье. Тэр хоромхон зуурын цэнгэлээр нэгэн насныхаа аз жаргалыг үргээхийг хэзээ ч хүсэхгүй. Хайртай бүсгүйгээ амьдралынхаа алтан эрдэнэ хэмээн хүндэтгэдэг эр хүн л ийм бодолтой явдаг.
Сайн эр хүн эн тэргүүний хүсэл мөрөөдлөө хамгийн сайн мэддэг
Бидний махан биеийн хүсэл хэдэн мянган зууны турш аажмаар хөгжсөөр өнөөг хүргэсэн. Үүнд сексийн хүсэл, таашаал, таталцал ч багтах нь мэдээж. Харин хэн нэгнийгээ энэ үндэслэлээр хуурна гэдэг өөрөө тэнэг хэрэг гэдгийг ухаантай эр хүн мэднэ. Учир нь оюун ухаант хүн төрөлхтөн бид моногами буюу олон эхнэртэй, эсвэл олон нөхөртэй гэр бүлийн системд зориулагдаагүй шүү дээ.
Сайн эр хүн агшин зуурын цэнгэл жинхэнэ хайрынх нь хаана ч хүрэхгүйг мэднэ
Чи хайрлаж, дурлаж, чин сэтгэлээсээ хэн нэгнийг өр зүрхнээсээ мэдэрч эхлэхэд та хоёрын харилцаа зөвхөн сексээр хязгаарлагддаггүйг ойлгох болно. Секс бол зүгээр л хайрын сорилт. Харин хоёр хүн бие биеээ чин сэтгэлээсээ хайрлах үед секс бол зөвхөн хоолны амтлагч төдий л болж хувирдаг.
Зарим хүн ийм л харилцааг олох гэж төрдөг байх. Ор дэрнээс цаадахыг олж харсан хайрыг зарим нь босго даваад л олж чадаж байхад зарим нь үүнд уртаас урт хугацаагаа зориулах жишээтэй. Харин сайн эр хүн үүнийг маш сайн мэддэг юм шүү.
Сайн эр хүнд ичих булчирхай байдаг юм
Тийм ээ, энэ бол энгийн л шалтгаан. Гэхдээ маш хүчирхэг шалтгаан юм шүү. Хайртай бүсгүйгээ хуурна гэдэг сайн эр хүний хувьд нэр төр, хамаг амьдралаа баллаж байгаагаас ялгаагүй зүйл.
Сайн эр хүн өөрийн эмэгтэйгээ хүндэтгэдэг
Хууралт бол үл хүндлэл юм. Энэ бол хэн нэгний хүсэл, итгэл, зорилгыг уландаа гишгэж, түүнийг доромжилж буйн тод илрэл. Хууралт итгэл эвдэж, сэтгэл сэвтээдэг гэдгийг тэр мэддэг.
Сайн эр хүнд таныг хуурах цаг байхгүй
Түүний тархинд таны тухай түмэн бодол ээлжилж байхад таныг хуурах цаг зав байна гэж үү. Үгүй шүү. Түүнд тийм зав одоо ч, маргааш ч, хэзээ ч гарахгүй. Яагаад гэвэл түүний зүрхэнд, оюун санаанд таныхаас өөр орон зай байхгүй.