Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хүн өөрийгөө хуурч чаддаггүй шүү дээ

$
0
0

37a1c7a56f9f3fd2a9dfa5ea45c6c164Өөрийгөө хуурч чаддаг дэлхий дээрх цорын ганц биологийн төрөл бол “хүн”. Тэгээд ч тэд өөрийгөө хуурах аргачлалын асар баялаг туршлага хуримтлуулсан байдаг. Тухайлбал, “ Би үүнийг хийхийг маш их хүсч байна. Гэхдээ…гэсэн энэ тайлбар биднийг үнэн хэрэгтээ яг юу хүсч байдгийг мэдэх боломжгүй болгодог юм.

Хүмүүс ихэвчилэн бүр урьдаас “Бүтэшгүй”, “Хүршгүй” гэсэн пайзыг өлгөчихсөн юм шиг зорилго тавьдаг. Жишээ авъя. Жааз дуучин болоход ичимхий зангаа гээх ёстой. Гэтэл жааз дуучин болох тухай бодож дуусаагүй байтал толгойд эсрэг санал бүхий бодол харвадаг. Юу гэвэл, Жааз дуучин зүгээр гудамжнаас төрдөггүй юм … Би бүгдийг аль хэдийнэ туршиж үзсэн. Гэвч ичээд болохгүй байна … Миний хувьд арай өөр хэвийн ажил хайх хэрэгтэй юм шиг байна… гэх мэт.
Тэгвэл, одоо “Би жааз дуучин болж чадах болов уу” гэсэн асуултыг өөрөөсөө тулган асуугаад үз. Тэгмэгц, “Энэ боломжгүй” гэсэн хариултыг та өөртөө өгнө. Хамгийн гол саад нь “Боломжгүй” гэсэн таны өөрийн чинь итгэл үнэмшил.

Өөрийгөө зөвтгөх: «Надад цаг алга»

Та өөртөө хэлдэг: Одоо л нэг юм англи хэл сурах хүсэл төрж байна. Тэгвэл ч англи хэлтнүүдийн дунд “сэлэх” шиг л болно доо. Гэтэл цаг хугацаа гэдэг чинь сунадаг резин биш шүү дээ.
Эргэлзээ: Үүнд, цаг хугацаа буруутай биш асуудлын дэс дарааг буруу тавьснаас болдог. Хэрвээ өдөр бүр “савангийн дуурь” 45 минут үздэг бол түүний оронд текст орчуулж, үг цээжлэхэд зориулбал сарын дараа томоохон үр дүн гарна.
Яагаад болохгүй гэж: Зорилго, цагийн хуваариа сайтар хянасан уу? Та өдөрт 15 минут гаргаж чадах уу? Тэгвэл цагийн дөрөвний нэг хугацаанд ямар нэг англи хэлний дасгал хийгээд байвал урагшлахад хангалттай юм шүү.

Өөрийгөө зөвтгөх: “Үүнд зарцуулах мөнгө надад байхгүй”

Та өөртөө хэлдэг: Би морь унахыг маш их хүсдэг ч надад түүнд хүрэх арга хэрэгсэл байхгүй.
Эргэлзэхийг зөвшөөрөх: Хэрвээ танд косметик, хувцас, хоолонд зарцуулах мөнгө байгаа л бол ямар нэг хэмжээгээр санхүүгийн эрх чөлөөтэй байна гэсэн үг. Асуудлын аль нь чухал вэ гэдгийг урьдаар дэс дараатай шийдэх хэрэгтэй. Морь унах сонирхолтой байна гэдэг нь морийг, морины аж ахуйтай нь цуг худалдаж авна гэсэн үг огт биш. Морь унах ямар ч сонирхолгүй, харин бусдад эд хөрөнгөтэй нэгэн болж харагдах гэж буй бол үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
Яагаад үгүй гэж: Үнэхээр морь унах маш дуртай бол тооны машин аваад сайн тооцоо хий. Морь авах мөнгө хүрэхгүй бол морины аж ахуйд ажилтнаар орж ажиллаж болно шүү дээ.

Та өөртөө хэлдэг: “Би хөөрхөн биш“

Эргэлзээ : Өөрийн гадаад төрхөөрөө бүрэн бахархдаг, өөрийгөө үлэмж хөөрхөн гэж боддог эмэгтэйг олбол танд Нобелийн шагнал хүртээх байх. Харамсалтай нь тийм эмэгтэй олдохгүй. Өөрийн гоо сайханд сэтгэл дундуур байдгаас болж ихэнх эмэгтэйчүүд өөртөө хэт шүүмжлэлтэй ханддаг бөгөөд биеэ барих, бусдыг үргээсэн зан авир гаргадаг.
Яагаад үгүй гэж: Өөрийн сайн талд анхаарлаа хандуулж түүнийгээ улам дөвийлгөн, зорилгодоо нийцүүл. Гоо сайхан гэдэг нь зөвхөн гадаад байдлыг хэлсэн хэрэг биш түүнд зарцуулсан хүчээс их зүйл шалтгаална. Өөрийгөө үнэлдэг хүнийг эргэн тойрны хүмүүс аяндаа л анзаарч эхэлдэг юм.

Өөрийгөө зөвтгөх: “Би сэтгэлийн тэнхээгүй хүн”

Та өөртөө хэлдэг: Хэрвээ надад сэтгэлийн их хүч тэнхээ байдаг бол би бүр ихийг хийх байсан.
Эргэлзээ: “Сэтгэлийн тэнхээ” гэж ер нь байдаг юм уу? Үнэндээ энэ нь гүн ухааны нарийн асуудал боловч хялбар аргаар шийдэж болно.
Яагаад үгүй гэж: Маш тодорхой зорилго тавь. Зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай зарлагаа сайтар тооцоол. Сэтгэл санаагаа бэлд. Тэгээд ажилдаа ор.

Өөрийгөө зөвтгөх: “Миний эрүүл мэнд боломж олгодоггүй”

Та өөртөө хэлдэг: Би ямар нэг зүйл хиймээр байтал өвчнөөсөө болоод юу ч хийж чаддаггүй.
Яагаад үгүй гэж: Бүр хэвтрийн өвчтэй хүнд ч хийж чадах олон зүйл байдаг юм шүү. Зурагт харах, ном бичих, амьсгалын дасгалыг хэвтэж байхдаа хийх бүрэн боломжтой. Хамгийн гол нь ямар нэг зүйлийг хийх л хэрэгтэй. Тэгвэл, эрүүл мэнд төдийгүй сэтгэл санаанд чинь сайнаар нөлөөлнө.

Өөрийгөө зөвтгөх: “Тэд намайг ойлгодоггүй “

Өөртөө хэлэх: Би чин сэтгэлээсээ ханддагч, тэд намайг ойлгодоггүй.
Эргэлзэхийг зөвшөөрөх: Эргэн тойрны хүмүүст өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд “Би өөр зорилготой хүн. Тиймээс та нар намайг ойлгох ёстой” гэж өөртөө хатуу хэл.
Яагаад үгүй гэж: Эвлэрлийг хайх уу Өөрөөр хэлбэл, зөвхөн надад таалагдсан учир ийм шийдвэр гаргалаа гэж ойлгуул. Таны энэ этгээд сонин шйидвэрийг хүмүүс үнэлж, та тэдэнд таалагдаж эхэлнэ.

Цорын ганц зөв хариулт

Та өөртөө хэлдэг: Даргын төрсөн өдөр уригдсан ч очихгүй. Яагаад гэвэл, би хүсэхгүй байна.
Эргэлзэх хэрэггүй: Яг ийм бодолтой байгаа үнэнээ харин удирдах хүмүүст хэлж болохгүй. Маш чухал ажилтай байгаад очиж чадсангүй гэж л хэл. Тэд таныг маш яаралтай ажилд явсан гэж ойлгоод үлдэг.
Яагаад үгүй гэж: Харин өөртөө “Би очиж болох байсан. Хүсэхгүй байна” гэж хэлээд харин даргаасаа эвтэйхэн уучлал хүсээрэй.

Хүмүүс тавьсан зорилгодоо хүрдэггүйн таван шалтгаан : 
1. Би муухай, би бүтэлгүй, би сайхан биш гэсэн дотор үнэмшил дугуйнд хавчуулсан саваатай адил саад болдог.
2. Бодит саад тотгор, үр дагаврыг тооцож үздэггүй. Хэрвээ зорилго байвал цаг хугацаа, мөнгө, сэтгэл хөдлөл, хүмүүстэй харилцах харилцааг эртнээс тооцож үзэх хэрэгтэй. Зорилгодоо хүрэхийн үнэ цэнэ таны төсөөлж байснаас ч их байж магад.
3. Өөртөө хэт ерөнхий зорилго тавих. Хэрхэн хүрэх нь ойлгомжгүй. Тиймээс зорилгоо илүү тодорхой, жижиг хэсэгт задалж хуваасан нь дээр.
4. Бүтэлгүйтэл. Заримдаа ямар нэг шалтгаанаар зорилгодоо хүрэх боломжгүй болдог. Ийм үед гансрах хэрэггүй. Ажиллах тусам өөрийнхөө тухай улам ихийг мэдэхийн дээр ирээдүйн зорилгодоо хүрэхэд илүү бэлтгэл болдог. Юутай ч, ажилласнаар ямар нэгэн үнэт зүйлийг олж авах л болно.
5. Эцэст нь, зорилгодоо хүрэлгүйгээр үлддэг. Яагаад гэвэл яг үнэндээ зорилгодоо хүрэхийг хүсээгүй. Эсвэл зорилгоо хэрэгжүүлэх явцад шинээр асуудал тулгарсан. Энэ бүхнийг мэдэрч, өөрийн бодит хүч боломжийг цэгнээд өөрт тохирсон зорилго тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхээр ажилла.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>