Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөвлөж байна

$
0
0

XD13gATfLfo3C5FbP6ecjYЭрүүл хүүхэд хэдэн цаг уйлдаг вэ?
Саяхан төрсөн нярай үр чинь яасан нь мэдэгдэхгүй үргэлж уйлж, залуухан эцэг эх таныг сандаргаж байна уу. Зарим үед та “хүүхэд маань байнга л уйлаад байх юм, ямар нэг юм нь өвдөөгүй байгаа” гэж санаа зовниж байж ч мэднэ. Тэгвэл таны нялх үрийн уйлж байгаа нь хэвийн байна уу үгүй гэдгийг мэдэх бяцхан зөвлөгөөг хүргэе.

Төрөөд cap гаруй болж буй хүүхэд хоногт 3 цаг уйлдаг байна. Үүнийг уйлах дээд хэмжээ гэж эмч судлаачид тогтоожээ. Харин хүүхэд нэг нас хүрэхэд хоногт уйлах хэмжээ нь нэг цагаар багасдаг байна. Тэгэхээр хүүхэд тань дээрх хугацаанаас илүү цагаар уйлаад байвал ямар нэгэн зовиур байна гэж үзэх хэрэгтэй.

Хүүхдийнхээ солгой эсэхийг яаж мэдэх вэ? 
Хүүхэд 6 сартайгаас 5 нас хүртэлх хугацаанд солгой эсэх нь мэдэгддэг байна. Хүүхэд тань гартаа юм барьж, тоглож наадах, аягатай хоолоо халбагадаж идэх, харандаа барьж зураг зурж, бичих үедээ аль гартаа тэдгээр зүйлсийг барьж байгааг нь сайн ажиглах хэрэгтэй. Ихэвчлэн солгой гараараа барьж байвал хүчлэн баруун гараар нь бариулах гэж оролдох хэрэггүй. Хэрэв солгой хүүхэд бол энэ нь сөргөөр нөлөөлдөг байна. Харин солгой биш л бол томрох тусам аяндаа энэ зуршил нь өөрчлөгдөж тогтворжиж ирдэг байна. Түүнчлэн хүүхэд нэг ойндоо хүрэхдээ ганцхан гараа хөдөлгөж, юмнаас зуурах, барих, базах гээд байвал саа өвчтэйн шинж гэж бодох хэрэгтэй. Ийм өвчтэй хүүхдийн аль нэг гар нь бараг хөдлөхгүй шахам байдаг. Ер нь эхийн хэвлийд байхдаа арван сараа гүйцээж төрсөн хүүхдүүдийн 7-10 хувь нь, харин дутуу төрсөн хүүхдийн 20 хувь нь солгой байдаг байна.

Хүүхэд хуруугаа хөхөх нь хортой юу? 
Хөхөө хөхөхийн хажуугаар байнга эрхий болон долоовор хуруугаа хөхөх зуршил олон хүүхдэд байдаг. Гэвч залуу эцэг эхчүүд үүнд нэг их санаа зовох хэрэггүй ажээ. Учир нь хүүхэд дөрвөн нас хүртлээ хуруугаа хөхөх нь гэм хоргүй байдаг байна. Харин 5-аас дээш насны хүүхэд хуруугаа хөхөх, хэмлэх нь маш муу зүйл юм. Энэ насандаа хэлээ хөхөх, хуруу гараа хэмлэж байнга амандаа зууж байх нь хүүхдийг ам шүдний буруу зуулттай болон гажигтай болгодог байна. Хэрэв таны хүүхэд 5 нас өнгөрсөн ч хуруугаа хөхөод байвал эхний ээлжиндхуруунднь гичюмуу шархны ногоон түрхлэг, гашуун амттай зүйл түрхээд үзэх хэрэгтэй. Энэ арга олигтой үр дүнд хүрэхгүй бол цэцэрлэгийн болоод сургуулийн хүүхдүүд шоолно, энэ бол муу зүйл гэдгийг хүүхдийнхээ ухаан сэтгэхүйд тааруулан тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэй. Ухаан суусан насанд нь зөв тайлбарлаж өгөх нь үр дүнтэй юм.

Хөтөвчинд хэзээ суулгах вэ? 
Хүүхдийн бие эрүүл цовоо сэргэлэн байхаас нь хөтөвчинд суулгаж сургадаг. Та хүүхдээ нэгээс гурван насны хооронд хөтөвчинд суулгаж сургах нь хамгийн зөв юм. Хүүхэд тань ямар нэгэн суурь өвчин шаналгаагүй эрүүл цовоо бол энэ насанд нь заавал хөтөвчинд суулгаж сургаарай. Энэ нь таны ажлыг хөнгөвчлөөд амар хялбар байх болно. Хөтөвчинд суулгаж сургахын тулд хүүхдээ нэг нас хүрмэгц нь живх хэрэглэхээ болиод тодорхой цаг тутамд зориуд хөтөвчинд суулгаж, “миний хүү одоо энд шээгээрэй” гэж хэлж дасгах хэрэгтэй. Мөн хооллож ундалсны дараа заавал хөтөвчинд суулгаж бай. Ингэснээр аяндаа нэг мэдэхэд л хүүхэд тань хөтөвчиндөө бие засаад сурчихсан байх байна.

Хүүхдэд хоолыг нь зажилж өгөх нь зөв үү? 
Хүүхдээ 5, 6 сартай болж бор хоолонд орох үеэс эцэг эхчүүд хүүхдэдээ бантангийн мах, зөөлөн боов, жимс ногоо зэргийг амандаа зажилж зөөлрүүлж байгаад хүүхдээ хооллодог. Гэтэл энэ нь хүүхдэд, хүүхдийн шүд амны эрүүл мэндэд хамгийн хортой зүйл ажээ. Учир нь насанд хүрэгчдийн 90 гаруй хувь нь шүдний өвчлөл, буйлны үрэвсэл зэрэг амны хөндийн архаг өвчинтэй байдаг. Та хүүхдэдээ хоолыг нь зажилж өгснөөр энэхүү өвчнөө хүүхдэдээ шууд халдааж байна гэсэн үг. Таны амандаа зажилсан хоолоор дамжин хүүхдийн тань амны хөндийд дээрх өвчний вирус шууд орж, ирээдүйд ургах шүд, буйлыг нь үрэвсүүлдэг байна. Ингэж таны хүүхдийн шүд амархан хорхойтож гэмтдэг байна. Тэгэхээр та балчир хүүхдэдээ хэзээ ч амнаасаа дамжуулж хоол өгч болохгүй гэдгийг ямагт санаарай.

Хүүхдийн хамар цэвэрлэхдээ …
Нярай хүүхдийн хамар амьсгалахад чөлөөтэй байх ёстай. Хамрыг цэвэрлэхдээ хөвөнг зулын гол шиг имэрч ороож, буцалсан ус, борын хүчилд норгож болгоомжтой эргүүлэх хөдөлгөөнөөр нус, салстыг цэвэрлэнэ. Хамрын салст амархан гэмтэж, өвчилж болох тул хамрыг маш болгоомжтой цэвэрлэх хэрэгтэй. Шүдэнзний модонд хөвөн ороож цэвэрлэж болохгүй. Хамрын угт нус хатсан байвал хамрын хөндийд сулхан давстай буцалсан ус 2-3 дусал дусааж хэсэг байлгаж дэвтээсний дараа цэвэрлэ. Мөн ургамлын тос дусааж болно. Өөр эм, элдэв зүйл хамаагүй дусааж болохгүй. Хүүхдийг 10-15 минут доош хэвлийгээр нь харуулж хэвтүүлэн нурууг илвэл хамрын амьсгал чөлөөтэй байхаас гадна хүүхэд дуртай байдаг.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>