Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Алдартнуудын хуримын даашинзтай танилц

$
0
0

 Английн хатан хаан Елизабет 1947 онд хунтайж Филипптэй гэрлэхдээ  ийм даашинз өмсөж байжээ. Түүний хуримын даашинзы хэв маяг Английн хааны удмынханд уламжлагдсан байна.

Английн алдарт загвар өмсөгч Кейт Мосс Dior-ын даашинзаар хуриман дээрээ гоёжээ.

 

Монакогийн хунтайж Альберттай гэрлэсэн усанд сэлэлтийн тамирчин Charlene Wittstock Giorgio Armani-гаар гангарсан байна. Энэхүү даашинзийг бүтээхэд 50 метр торго, Swarovski брэндийн 40.000 болор, 20.000 сувдан дусал, 30.000, алтаар хийсэн чимэглэл хэрэглэсэн аж.

 

Диана гүнжийн хуримын даашинз түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.  Тухайн үед Уэльсийн ирээдүйн гүнжийн хуримын даашинзыг урлах гэж дэлхийн алдар хүнд бүхий загвар зохион бүтээгчид өрсөлдөж байсан гэдэг.

 

Египетийн хатан хаан Клеопатрагийн дүрийг хамгийн сайн бүтээсэн гэгддэг холливуудын алдарт жүжигчин Элизабет Тейлорын хуримын даашинз энгийн хэрнээ этгээд. Тэрбээр нэгэн хэвийн хэв маягаас салж, шар өнгийн хуримын даашинз сонгосон байна. Ингэхдээ нөхөр Ричард Бертоныхоо алмазан шигтгээгээр даашинзаа чимэглэжээ.

 

“Кардашианынхан” нэртэй телевизийн цувралаараа олны танил болсон Ким кардашиан нэхмэл хуримын даашинзаар гангарчээ.

 

Канадын дуучин Селин Дион өөрийн менежер Ренетэй гэрлэхдээ өмссөн даашинз нь яах аргагүй гайхалтай. Түүний даашинзийг бүтээхийн тулд загвар зохион бүтээгчид 1000 цаг зарцуулсан байна. Селиний даашинз нь 3 килогамм жинтэй бөгөөд Австрийн 2000 ширхэг талстан чимэгтэй.

 

Анжелина Жоли Питтийн хуримын даашинз хүн бүхний хайрыг булаасан, төгс бүтээл. Тэрбээр жүжигчин Брэд Питттэй гэрлэхдээ өөрийн хүүхдүүдийнхээ бүтээлээр чимэглэсэн даашинз өмссөн юм.

 

No Doubt хамтлагийн дуучин Гвен Стефанигийн хуримын даашинз  үнэхээр чамин биш гэж үү.

 

Жаклин Кеннеди бол тухайн үеийнхээ эмэгтэйчүүдийн үлгэр дуурайлал байсан. Түүний хуримын даашинз ч ялгаагүй.

 

Иорданы хунтайж Абдаллахын эхнэр Раниа Аль Яассины хуримын даашинз түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.

 

Английн ханхүү Уильямын сүйт бүсгүй Кейт Миддлтоны хуримын даашинзийг урлахад  зааны соёогоор хийсэн торго ашигласан байна.

 

Ричард Гирээс салсныхаа дараа алдарт загвар өмсөгч Синди ийм хуримын даашинз сонгожээ.

 

 

Хайрын дууч Mariah Carey-ийн хуримын даашинзнууд гайхамшигт гэдэг тодорхойлолтод зүй ёсоор орно.

 

Дуучин Бейонсегийн дүү гэдгээрээ олонд танил дуучин  Solange-ийн сонголт содон л байсан.

 

Домог болсон жүжигчин Audrey Hepburn-ий хуримын даашинзны сонголтыг сонгодог гэхээс өөр юу гэхэв.

 

Sex and the city цувралын од Сара Жессика Паркерын сонголт зүүдэнд ч ормооргүй сонголт байсан.

 

Лалын шашинт эмэгтэйчүүдийн бахархлуудын нэг хуульч Амал Клунигийн хуримын даашинз олон хүний нүдийг орой дээр нь гарагсан сан.

 

 

Йоко Оно, Жон Леннон нар хуримын уламжлалыг хадгалж цагаан өнгө сонгосон ч тухайн үед тэднийг “гольф тоглох гэж байгаа юм уу” хэмээн наргиж байсан гэдэг.

 

Shock rock-ийн загалмайлсан эцэг Мэрлин Мэнсонтой гэрлэхдээ эрос од Dita Von Teese-ийн сонгосон даашинз бас л shock dress байгаа биз.

Бэлтгэсэн: С.Сондор

Цензургүй.мн



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>