Нүүрний арьсны нүхжилт нь батганаас болж үүсдэг. Батгыг шахчихаад дараа нь нүхжилтийг агшаах ямар нэгэн арчилгаа хийдэггүйгээс болж нүхжилт ихсэн томордог. Нүхжилтийг агшаах олон төрлийн маскууд байдаг.
Ер нь тэгээд охид хүүхнүүд гэлгүй эрчүүд ч арьсаа зөв арчилж өөрийн цусны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна арьсны бохирдлыг зөв цэвэрлэсний дараа хөлдөөсөн мөсөө/ буцалсан усыг хөлдөөгөөд/ алчууранд ороон нүүрээ арчдаг. Энэ аргыг хуурай арьстай хүн бол долоо хоногт хоёр удаа, тослог арьстай хүн өнжөөд нэг хийхэд зохино. Ингээд дараа нь тэжээлийн тос түрхээд 30-40 минутын дараа нүүрнээсээ тосоо арчилж авдаг.