Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хувцаслалт будаг зэрэг нь эмэгтэй хүнийг таниулдаг

$
0
0

best-moisturizer-00-1Эмэгтэй хүний имиж сүрчиг үнэртэн, энгэсэг, уруулын будаг зэрэг олон зүйлээс бүрддэг. Мөн эмэгтэй хүний үндсэн чанар будалт, үнэртний сонголт, хувцаслалт, биеэ авч яваа байдлаас харагддаг. Иймд эмэгтэйг гаднах төрх, хувцаслалтаар нь таньж болдог.

Хурц зантай хатагтай: Зарим талаар эршүүд байх нь бий. Гадаад үзэмжиндээ тогтмол анхаардаггүй. Зөрүүд хамгийн сүүлийн үеийн загварыг дуурайхаас эхлээд хувцаслалтандаа огт анхаарахгүй ч байж чаддаг. Албан ёсны хүлээн авалтан дээр богинохон юбкатай ч ирж магадгүй. Нүдэнд тусахгүй будах дуртай.

Дур булаам хатагтай: Нарийн мэдрэмжтэй. Хувцасаа хэзээ ч хайш яаш өмсдөггүй. Цүнх, туфлийн өнгө заавал хоршиж байдаг. Нүүрээ донжий нь тааруулж буддаг. Час улаан өнгөөр хэзээ ч уруулаа будахгүй. Зөөлөн үнэртэй сүрчгэнд дуртай. Зарим тохиолдолд хэт намбалаг юм шиг санагддаг.

Анхаарлын төвд байх хатагтай: Энэ хатагтай нар эрчүүдийн анхааралд өртөх дуртай байдаг. Ер нь хамт олон, найз нөхөд, тодорхой хүрээлэлд байхыг эрхэмлэдэг. Донжийг нь тааруулан хувцас, чамин үсний загвар, этгээд зүүлт сэлтээр бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татдаг. Хурц, содон үнэртэй, тод өнгийн уруулын будаггүйгээр тэднийг төсөөлөхийн аргагүй. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Янз бүрийн хэлбэрийн даашинз, юбка, сарфанчик, гялгар цалгар цамц, хээ хуартай трико, өндөр өсгийт, элдэв төрлийн бүрх малгай, энэ бүхэн тэдний хобби. Үнэндээ өөрсдөд нь ч зохидог.

Аж ахуй ч хатагтай: Хувцаслалт будалт зэрэгт төдийлөн анхаарал өгдөггүй. Гэхдээ өмсөж зүүсэн бүхэн нь эдэлгээ сайтай, чанартай, гарын ая даахуйц байгааг та анзаарсан байх. Ээмэг, бөгж зүүвэл алтыг сонгоно. Элдэв янзын хуурамч эдлэлийг сонгох ч үгүй. Өндөр өсгийтэй туфль, сорочик тэдний имиж биш. Жинхэнэ францын сүрчиг хаяа үнэртүүлэх нь бий. Найз нөхөддөө тусархуу, найдвартай, олон янзын зангүй. Хавь орчмын хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>