Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Бид ийм л байхыг хүсдэг

$
0
0

152839-26122014-1419568802-1951757622-6a7ebe279b97d43502d551e057ddece1Эрчүүд таалагдсан хүүхнийхээ зүрх сэтгэлийг эзэмдэхийн тулд янз бүрийн арга хэрэглэх, эргүүлэх дуртай байдаг. Гэтэл хайртай хүүхэн чинь танаас дөлөөд байвал яах вэ? Учир нь юунд байна. Ингэхэд та гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг уу. Энэ маш чухал. Яагаад гэвэл эмэгтэйчүүд зарим эрчүүдийн биеэ авч яваа байдал, гадаад үзэмжнээс ой гутаж, зугтахыг эрмэлздэг байна. Эрчүүдээ бид та бүхэнийг ийм л байхыг хүсдэг шүү.

Урт үс, хэлбэргүй засалт 
Урт үстэй эрчүүдэд эмэгтэйчүүд төдийлөн таатай ханддаггүй. Учир нь эрчүүд үсэндээ эмэгтэй хүн шиг анхаарал тавьж, арчилж чаддаггүй тул хир буртагтай юм шиг харагддаг. Иймд үсээ ургуулахын өмнө үсчин болон эмэгтэй хүнээс зөвлөгөө аваарай. Мөн хэт тогжийлгосон үсний хэлбэр ч тааламжтай биш.

Үс сахал
Сахлаа тогтмол хусч, гоё үнэртэй ус түрхэж бай. Сахалтай эрийг үнсэх нь өргөстэй цэцэг үнсэхтэй адил гэж эмэгтэйчүүд үздэг. Эмэгтэйн булбарай арьсыг ч цочирдуулж болзошгүй. Мөн сахланд талхны үйрмэг, пивоны хөөс ч орооцолдох нь бий. Тэгэхлээр ой гутахаас яахав?

Хумс, хурууны байдал 
Та эмэгтэй хүн дээр очихын өмнө хумсаа нэг ажиглаарай. Хумсны завсар хавчуулагдсан хир, бохир бүсгүйчүүдэд таалагдахгүй нь лавтай. Гараа угааж цэвэрлэсний дараа хумсаа ч янзал. Зориулалтын хумсны хэрэглэлтэй бол. Мөн хуруундаа нүсэр том бөгж зүүсэн эрчүүд эмэгтэйчүүдэд таалагддаггүй.

Оймс
Цэвэрхэн байхаас гадна өнгөнд нь анхаараарай. Хурц ногоон, шар өнгийн оймс хэзээ ч бүү өмсөөрэй. Өмд болон оймсны уртын харьцааг тохируулахгүй бол зайнд нь үсэрхэг, туранхай хөлийн шагай харагдаад тун эвгүй шүү.

Гутал 
Эн тэргүүнд анхаарал татдаг зүйл. Гутлаа тослоогүй юм гэхэд шороо тоосгүй цэвэрхэн байх ёстой. Гутлын загвар ч чухал. Хэрэв гуч гарсан эр костюмыг пүүзтэй хослуулан өмсвөл гоо зүйн ямар ч мэдрэмжгүй болохын илрэл. Цас, бороонд шалчийж нороод байдаггүй, сайн чанарын даруухан өнгийн гутал сонгоорой. Эцэст нь хэлэхэд эр хүн царайлаг, хөөрхөн байх албагүй. Гол нь цэвэрхэн, жентельмен маягтай, эмэгтэйчүүдтэй аятайхан харьцчдаг. Хувцсаа цэмцгэр, тохируулан өмсдөг, эвгүй зуршилгүй /хамраа ухах, нус цэрээ хамаагүй хаях, ярьж байхдаа үсээ маажих, хумсаа оролдох гэх мэт/ байхад хангалттай.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>