Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Ус биеэс хорыг гадагшлуулдаг

$
0
0

woman-drinking-glass-water-morningХүн ядарч сульдахаараа үхмэл сулбагар царайтай харагддаг. Ядаргаа буюу хямралд ороход ус, давс нэлээдгүй нөлөөлдөг аж. Та гайхаж байна уу? Бид усны солилцооны алдагдлаас болж хямралд ордог. Хүнд чухал хэрэггэйн хувьд ус хүчилтөрөгчийн дараа хоёрдугаарт ордог. Хүний бие дундажаар 43 л ус агуулдаг. Өдөр бүр хүний биеэс амьсгалах үед, хөлрөхөд, шээс, баастай хамт ойролцоогоор 3.5 литр шингэн ялгарч байдаг аж.

Мөн ус нь хүний биеийн дулааныг хянаж байдаг бөгөөд хэвийн үедээ 36.6 градусын халуунтай байдаг. Хэрэв биеийн дулаан нэмэгдвэл хүн халуурдаг ба багасвал, бидний биеийн байдал суларч бүр муудах нь ч бий. Хүний цусны ерөнхий агууламжийн 92 хувь ходоод, гэдэс, нойр булчирхай болон шүлсний бараг бүх хувийг ус эзэлдэг. Харамсалтай нь бид усны солилцооны алдагдлаас болж хямралд амархан ордог. Хямралд орсон үед арьсанд хуурайших, хөгшрөх, цонхийх шинж тэмдэг илэрдэг. Мөн гар хүүрайшиж сулбайсан, хацар, нүдний эргэн тойронд олон тооны үрчлээс суусан байдаг. Нүд нь манан бүрхсэн мэт харагддаг. Энэ үед юм харахын тулд нүдээ нилээдгүй хүчтэй анийлгах хэрэгтэй болдог. Олон хүмүүс өтгөн хаталтаас зовдогийн учир нь биед шингэн дутагдсаны шинж тэмдэг юм. Зарим хүмүүс шээх үед шээсний сүвээр нь ирвэгнэх мэт болдог нь мөн л усны солилцоо хямарсантай холбоотой.

Давс эрүүл мэндийг гэмтээдэг
Өмнө нь дурьдсан солилцооны алдагдлын нэг шалтгаан бол давс, давсан бүтээгдэхүүний илүүдэл хэрэглэсэнтэй холбоотой бөгөөд давс нь биед усыг татаж нэвчүүлж хаван үүсгэдэг. Хэвийн бус таргалсан 7-8 насны хүүхдүүд гудамжинд тааралдах нь хамгийн инээдтэй харагддаг. Уг нь энэ нь дундаж насныхны шинж. Мөн насанд хүрэгсдийн дотор ч бид сартай төстэй хөөнгө царай, хөл гар нь унжсан, том гэдэс гүзээтэй, хөлийн ул шагай нь хөөсөн хүмүүсийголж харахад түвэгтэй биш. Хүний биед хэрэгцээтэй усны хэмжээ нь биеийн эрүүл мэндийн ерөнхий байдал, үйл ажиллагааны төрөл, цаг уур, орчны дулаан зэргээс хамааралтай байна. Хүний уусан ус шууд л ходоодонд ордог. Түүний нэг хэсэг нь ходоодны ханаар цусанд орох ба үлдсэн нь гэдсэнд орж идсэн хоолыг шингэлж өгдөг. Тийм байдалтай хоол цусанд хялбархан шингээгдэнэ. Хэрэглэж буй ус хэвийн байдалтай бол корь, хүчтэй ханиад, уушигны үрэвсэл, салхинд цохиулах зэрэг вирусын гаралтай олон вирусын гаралтай олон өвчнөөс сэргийлэх байгалийн хамгийн сайн арга юм. Хүний бие эд эс хэрэгцээтэй хэмжээний усыг авч чадвал биед дайсагнах вирусыг устгаж чаддаг. Биеийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд хангалттай ус хэрэглэх нь чухал.

Ус биеэс хорыг гадагшлуулдаг
Бие махбод дахь усны нэгэн чухал үйл бол биеэс давс болон хорыг угаан зайлуулдаг. Харамсалтай нь дэлхий даяараа хүмүүс давсыг хэтэрхий их хэрэглэж байна. Хэдхэн зуун жилийн өмнө орон орны хүмүүс давс гэж юу байдгийг мэддэггүй байжээ. Тохирсон хэмжээтэй, бүрэлдэхүүнтэй ус нь цусан дахь холестерины хэмжээг бууруулж өгдөг. Хүний биед ус шингэн төлөвд байдаг гэдгийг хүн болгон мэддэг.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>