ОРЦ: /6 хүний порц/
-4 стакан сүү
-170г элсэн чихэр
-3 х/х сахарны пудр
- 170г гурил, хөөлгөгчтэй хамт
- 110г масло
- 2ш өндөг
- 1ш нимбэг
- нимбэгний цэвэр шүүс
ХИЙХ АРГА:
1. Шарах шүүгээг 180С хүртэл халаана. Кексийн хэвийг маслоор тослоно.
2. Өрөөний температурт хайлсан масло дээр элсэн чихэр нэмээд хутгана. Мөн сүү, өндгийг нэмнэ. Нэгэн жигд болох хүртэл миксердэж үрсэн нимбэгний хальс нэмээд сайн хутгана. Дээрээс нь гурилаа хийж зуурмаг болтол хутгана.
3. Бэлэн болсон зуурмагийг хэвэнд хийнэ. 40-50 минут шарна.
4. Нимбэгний шүүсийг богино долгионы зууханд халаана. Халаасны дараа сахрын пудр нэмээд хутгана.
5. Кекс бэлэн болсны дараа нимбэгний шүүсээ кексэнд шингээнэ.