Цахим ертөнцөд Ангууч нэрээр алдартай жүжигчин, модель Баттөр Тв5 телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт орж өөрт тохиолдсон хайрын түүхээ кино шиг ярьж өгсөн юм.
Тэрээр найз охиныхоо төлөө нисэх онгоцны хориотой хашааг давж онгоц руу ойртож очтол хайртай бүсгүй нь өөрийнх нь бэлэглэсэн сувдан зүүлтийг зүүсэн байсан нь онгоцны далавчинд ойж харагдаж байсан гэнэ. Тэр даруйд мань эр хонгор бүсгүйгээ явуулахгүй мөн хайртай гэдгээ илэрхийлж , уучлалт гуйн орилсон байна. Тун удалгүй нисэхийн цагдаа нар түүнийг баривчлан саатуулж террорист хэмээн үзэж, нислэгийг зогсоон, түгшүүр зарлаж хяналт шалгалтыг эхлүүлсэн аж.
Ямартай ч Ангуучийн чин үнэнч хайрын төлөөх эр зориг төрийн албаны томоохон хүмүүсийг хурлаас нь хоцроосон сурагтай. Энэхүү түүхийг 5D-ээр ярьсан Ангууч ярианыхаа төгсгөлд хайртай бүсгүйдээ зориулж “Дурласан бүсгүйгээ би заавал өөрийн болгож авнаа Наранцэцэг ээ” гэжээ.
chingis.mn