Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Таны арьсанд хайртай хүнс

$
0
0

7418

Хооллох зуршил бол эрүүл амьдралын хэв маягийг тодорхойлогч хүчин зүйлсийн нэг юм. Зөв зохистой хооллосноор бие махбодоо эрүүлжүүлээд зогсохгүй арьс, гоо сайхандаа ч гэсэн сэтгэл хангалуун явах боломжтой.

Хэдийгээр бид арьс арчилгаандаа ихээхэн анхаарч аль сайныг нь шилж сонгон хэрэглэхийг хичээдэг ч өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүндээ анхаарах нь зүйтэй. Тиймээс арьсыг тань цэвэрлэж толигор, булбарай болгоход онцгой ач холбогдолтой эдгээр хүнсийг түлхүү хэрэглэхийг санал болгоё.

1. Хүрэн манжин

Хүрэн манжингийн та бидний эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус арвин юм. Энэ нь амин дэм А, Е, кальци, магни, кали, натри зэрэг эрдсээр нэн баялаг төдийгүй анагаах увидастай хүнс ажээ. Хүнсэндээ тогтмол хэрэглэснээр бие организм дахь илүүдэл хорт бодисыг гадагшлуулж, холестриныг бууруулснаар зүрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулж биеийг эрүүлжүүлдэг.

2.Сармис

Сармисны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл дундаршгүй юм. Энэ ч утгаараа Хятадуудын өдөр тутмын хүнсэндээ эртнээс хэрэглэж ирсэн сармис нь цус багадалт, үс уналтаас эхлээд амны хөндий, арьс гоо сайханд ч гэсэн ач холбогдолтой. Ингэхдээ хүнсэндээ тогтмол хэрэглэхээс гадна шүүсээр нь шавших арга бий. Энэ нь арьсанд хуршсан батгыг арилгаж үрэвслийг намдааж өгдөг.

3. Улаан лооль

Улаан лооль нь амин дэм С – гээр нэн баялаг тул арьсыг чангалж өгдөг. Улаан лооль цусыг нөхөн төлжүүлж эргэлтийг нь сайжруулснаар царай тань гэрэлтсэн, тунгалаг болно. Мөн түүнчлэн коллагеныг нөхөж өгдөг учраас арьсыг уян хатан, чийглэг булбарай болгодог ажээ.

4.Манго

Манго нь арьсны хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг нь тогтоогдсон бөгөөд амин дэмээх нэн баялаг учраас арьсанд тэжээл өгөхөөс гадна бохирдлыг нь цэвэрлэхэд тустай ажээ. Манго нь илчлэг багатай бөгөөд эрүүл мэнд, гоо сайханд үзүүлэх ашигтай чанар (80% нь амин дэм А байдаг) олон юм.

5.Улаан усан үзэм

Улаан усан үзэмний үр нь хүний биед хэрэгтэй байгалийн эрдэс амин дэмийг их хэмжээгээр агуулдаг бөгөөд арьсны үрэвсэлт өвчин, үлд болон экземийн үед хэрэглэхэд гайхалтай үр дүнг үзүүлдэг гэнэ. Түүнчлэн харшлын эсрэг хамгийн сайн эм болдог учраас хөнгөн зууш хэлбэрээр тогтмол хэрэглэж занших нь чухал ажээ.

6.Самар

Арьс гоо сайхан, тархи мэдрэлийн тогтолцоо, хоол боловсруулалтыг дэмжихэд онцгой нөлөөтэй хүнсний нэг нь самар, хушга билээ. Самрыг тогтмол хэрэглэснээр тархины үйл ажиллагаа сэргэж, өтгөн хаталттай тэмцэхэд тусална. Самарт агуулагддаг цайр, селен, амин дэм Е, магни, кальци болон төмөр нь батгашилтгүй эрүүл толигор арьстай болоход ч гэсэн нөлөөлдөг ажээ.

7.Чинжүү

Амтат чинжүү нь амин дэмээр баялаг агаад илчлэг багатай хүнсний нэг юм. Тогтмол хэрэглэж заншсанаар үрчлээнээс сэргийлж, арьсны нарны хэт ягаан туяанд мэдрэг чанарыг нь бууруулж өгдөг ажээ. Мөн түүнчлэн амин дэм, антиоксидантын эх үүсвэр болдог учраас арьсыг чийгшүүлж, хөгшрөлтийг удаашруулдаг.

8.Ус

Эрүүл толигор арьстай байхад хамгийн чухал зүйлсийн нэг бол мэдээж чандмань эрдэнэ болсон ус юм. Усыг өдөр бүр тогтмол ууж заншсанаар арьс, гоо сайхныг тань тэтгээд зогсохгүй тархины хэвийн үйл ажиллагааг хэвийн байлгаж, биеэс хорт бодисыг ялгаруулж байдаг. Ингэхдээ тогтмол цагт бага багаар ууж хэвших нь хамгийн үр дүнтэй.

9.Дүфү

Шар буурцгийн үрээр хийгддэг дүфү нь эрүүл аргаар жингээ барих болон хасахад хэрэгтэй амин дэм, уургийн нэгдэл болсон хүнс юм. Төмөр зэрэг бие махбодод хэрэгцээтэй уургаар баялаг бөгөөд арьсны асуудалтай хүмүүст хэрэглэхэд итгэмээргүй үр дүнг үзүүлдэг гэнэ. Мөн түүнчлэн хоолны дуршлыг багасгаж, их идэхээс сэргийлнэ.

10.Лууван

Лууван бол арьсыг булбарай, толигор байлгахад тустай хүнсний нэг юм. Луувангийн найрлаганд агуулагддаг тэжээллэг бодисууд нь бие махбодод шингэхдээ амархан төдийгүй арьсыг нарны хэт ягаан туяаны нөлөөллөөс хамгаалж, чийгшүүлж өгдөг.

Эдгээрээс гадна арьсанд тэжээл өгч, чийгшүүлдэг хүнсний бүтээгдэхүүнд өндөгний шар, гүзээлзгэнэ, зөгийн бал, тараг, ногоон цай, оливын тос, тоор болон чангаанз ордог ажээ.

Эх сурвалж http://www.info.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>