Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Парисын загварын 7 хоногт “Chanel” 1920-оод оныг “амилуулав”

$
0
0

200776-27012017-1485484635-2076354158-bloomПарист 2017 оны намар, өвлийн загварын долоо хоног эхэлсэн. Одоогоор “haute couture” загварын танилцуулгаар үргэлжилж байна. “Chanel” загварын ордон энэ удаад 1920-оод оны загварыг шингээсэн бүтээлүүдээ танилцууллаа. Харин 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Dior” сэргэн мандалтын үеийг алдаршуулсан загварууд зохион бүтээснээ олны хүртээл болгож байна.

Тэгвэл Парис хотод олон хүн цугладаг энэ арга хэмжээний үеэр Хотын захиргаа аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлтгэлтэй ажиллаж байгаа аж. Учир нь өнгөрсөн намар алдартан Ким Кардашьян Парист зочлох үеэр дээрэмдэж, тэрээр 8.6 сая ам.долларын үнэт эдлэлээ алдсан юм. Мөн 11 дүгээр сард эгч, дүү Катарын хоёр иргэн онгоцны буудалд хүрэх замдаа дээрэмчдэд 4.3 сая фунт стерлингийн үнэт эдлэлээ алдсан хэрэг гарсан.

М.Дэлгэрмаа

BloombergTV.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles