Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хэвлийгээ байнга агшааж тат

$
0
0

1ac740e33dec3c1ffe364785525148ebЦээжээ байнга арчлаарай
Цээжиндээ байнга иллэг хийж зөөлөн алгадах хөдөлгөөнийг өдөрт хэдэн ч удаа хийж болно. Ингэснээр таны зүрхний үйл ажиллагаа сайжран, цээж давчдах, багтрах, зүрхний титэм судас өвчлөхөөс сэргийлнэ.

Арьсандаа уураг иллэг хий
Арьсаа хооронд нь үрж бүлээцүүлээд толгой, мөр гар, хөл цээж, хэвлийн арьсыг 10 удаа зөөлөн илнэ. Ингэснээр арьсны нүх сүвүүд тэлж, ядаргаа арилж нойронд сайн болно. Мөн цусны даралт буурч, арьс зөөлөрч өнгө зүс орох болно.

Нуруугаа байнга дулаалж бай
Нуруугаа цаг агаарын байдалд тохируулж дулаан байлгах хэрэгтэй. Алгаа үрж бүлээцүүлээд нуруугаа /бэлхүүсээ/ олон дахин илж байвал нуруу хөшиж өвдөх, хэвлийн хөндийнд янз бүрийн өвчин тусах, үе мөчний архаг хууч хөдлөхөөс сэргийлнэ.

Нүдний дасгал байнга хий
Санаа сэтгэлээ тайван болгож, нүдээ хагас аниад нар зөв баруун зүүн, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтан хийнэ. Тус бүрийг 10 удаа хийх нь тохиромжтой.

Хэвлийг байнга агшааж тат
Биеэ суллан анхаарлаа төвлөрүүлэхэд хамраараа амьсгал аван давсгаа зугаахан агшааж татна. Тэр байдлаа хэсэг хадгалан барьсныхаа дараа амьсгаагаа гарган биеэ суллана. Энэ дасгалыг арваас доошгүй удаа хийж болно. Давсаг бөөрний үйл ажиллагаа сайжирна.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles