Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Трампын хүүгийн тухай жиргэснээр ажлаасаа халагджээ

$
0
0

081c3b102a346a2cba16bc3e29c0b760cc800eccАмерикийн алдарт Saturday Night Live телевизийн шоуны редактор Кэти Рич шинэ Ерөнхийлөгч Доналд Трампын 10 настай хүүгийн тухай доромжилсон өнгө аястай пост жиргэснээр ажлаасаа түр чөлөөлөгджээ. Энэ тухай New York Times сонины цахим хувилбар мэдээлэв.

Тус телевизийн шоуг нэвтрүүлдэг NBC телевизийн удирдлага Кэти Ричийг шуугиан дагуулсан пост жиргэсэн өдөр нь буюу баасан гарагт ажлаас нь түр чөлөөлжээ.

“Баррон нь энэ улсын анхны гэрийн боловсрол эзэмшигч мэргэн бууч байх болно” гэж Кэти Рич баасан гарагт жиргэжээ.

Америкт дунд сургуулийн сурагчид эцэг эхийнхээ галт зэвсгээр сургууль дээрээ гал нээж, ангийн нөхөд болон багш нараа буудсан хэрэг нэг бус удаа гарсан.

Америкийн хэвлэлүүдийн дамжуулснаар Доналд Трампын тангараг өргөх ёслолын үеэр хүү Баррон нь биеэ зүй зохисгүй авч явсан учраас Кэти Рич дээрх постыг жиргэсэн гэнэ. Баррон хүү ээж Меланьягаас гараа угзчин татаж байгааг тангараг өргөх ёслолын шууд дамжуулалтын үеэр харуулжээ.

Рич дээрх постоо хэдхэн цагийн дараа устгасан байна. Удалгүй аккаунтаа ч хаажээ.

Тэрээр даваа гарагт Твиттер аккаунтаа сэргээж, уучлал хүссэн пост жиргэсэн байна:

 jirgee

“Би мэдрэмжгүй жиргээнийхээ төлөө чин сэтгэлээсээ хүлцэл эрж байна. Би өөрийн үйлдэл болон булчимгүй үгэндээ үнэхээр гэмшиж байна. Миний үйлдлийг уучилшгүй, би харамсаж байна.”  

NYT-ийн мэдээлснээр, 1-р сарын 21-нд NBC телевизийн эфирээр цацагдсан Saturday Night Live шоу нэвтрүүлгийн уран бүтээлчдийн жагсаалтад Кэти Ричийн нэр байгаагүй гэнэ.

Кэти Ричи тус нэвтрүүлэгт 2013 оны сүүлчээс ажиллаж байгаа юм. Сүүлийн саруудад тус шоу нэвтрүүлгийн үеэр Трамп болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн түүний гол өрсөлдөгч Хиллари Клинтон нарыг шоолсон өнгө аястай мэдээлэл цацаж байжээ. Трамп тус шоу нэвтрүүлгийг нэг бус удаа шүүмжилсэн юм.

Saturday Night Live шоу 40 гаруй жилийн өмнөөс дэлгэцнээ гарч байгаа. Америкийн хамгийн нэр хүндтэй, олон үзэгчтэй оройн шоу нэвтрүүлгийн нэг юм. Тус хөтөлбөр телевизийн салбарын нэр хүндтэй олон шагнал хүртэж байснаас, “Эмми”-гийн наадмаас янз бүрийн номинацид 50 орчим шагнал хүртжээ.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>