Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Шөнө босож юм иддэг үү?

$
0
0

200194946-001Шөнийн өлсгөлөн гэж юу вэ?
Хэрэв шөнийн өлсгөлөнг дийлж чадахгүй бол нойргүйдэл, илүүдэл жинтэй тэмцэх нь утгагүй. Өглөө явуут дундаа идэж, ажилдаа яаран гарах. Ингэснээр ядарч, орой нь олигтой идэж чаддаггүй. Гэвч оройхон хэрд амьдрах эрч хүч дахин сэргэж, өлсөх мэдрэмж дахин төрнө. Тэгээд унтах хавьд гэдсээ дүүргэж авна.

Шөнө орой болтол ажиллах. Шөнийн 2-3 цагийн орчим өлсөх мэдрэмж хүчтэй төрдөг.

Шөнийн ээлж. Таны цүнхэнд хавчуургатай талх, боов, печенье зэрэг хуурай хүнс байна. Шөнийн цаг сунжрах тусам идэх хүсэл төрнө.

Уйтгар, гуниг. Гэрийн бүх ажлаа хийж дуусгаад aypan үзэхээс өөр хийх юмгүй суух. Ийм байдалд өлсөөгүй ч юм идэж, цаг өнгөрөөхийг эрхэмлэнэ. Хоолны дэглэм баримтлалгүй идэх зуршил нь үүний гол шалтгаан болдог.

Тэмцэх арга. Ажил дээрээ зөв хооллох дэглэмийг зохицуулах. Хэрэв өдөрт 1,5-2 цаг тутамд буцалсан ус аягыг ууж байвал шөнө дөлөөр хоол идэх зуршил багасдаг юм шүү. Шөнө босож хоол идэх нь ходоодны шархлаа өвчний шинж байж болно. Ходоодны шүүс их хэмжээгээр ялгарч ходоодонд өвдөлт өгдөг. Энэ үед хоол идвэл таагүй мэдрэмжийг арилгадаг. Чихрийн шижин өвчинд ч иймэрхүү байдал ажиглагдана. Энэ өвчний үед үдэш хоол идэхгүй бол цусан дахь сахарын түвшин багасдаг. Энэ нь өлсөх мэдрэмжийг хүчтэй төрүүлснээр шөнө босож хоол, /хуурай хүнс/ идэхэд хүргэдэг.
Тиймээс орой хооллохоо марталгүй өдөрт 5-6 удаа иднэ. Цусан дахь сахарын түвшин тогтвортой түвшинд байвал, шөнө босох шаардлагагүй болдог. Оройн 2-3 цагаас хэтрэлгүй унтах нь шөнө босож юм идэхгүй байхад нөлөөлнө. Хоол, хүнсийг тодорхой цагт хэрэглэж зурш.

Стресс. Стресс нь баяр баясгалангийн гормон болох серотониныг алга болгодог. Иймд зарим хүмүүс хоол хүнсийг хэтрүүлэн идэж стрессээ тайлж тайвшрахыг оролддог. Шөнийн хооллолт ч үүнд хамаатай. Гэхдээ энэ нь маш хортой зуршил. Стресст орохгүйн тулд бага уурлах, тааламжгүй нөхцөл байдлаас зайлсхийх, спортоор хичээллэх, цэвэр агаарт тогтмол гарч байх хэрэгтэй.

Шөнийн хооллолтын эсрэг зөвлөгөө: 
1. Ажлаас ирэнгүүтээ хавчуургатай талх, чипс, боов боорцогхоныг яаран бүү ид. 2-3 цагийн дараа дахиад өлсөнө. Ажлаас ирсний дараа эхлээд шүршүүр, ваннд орох эсвэл өрөөндөө орж хэсэг хэвт. Ингэсний дараа бүрэн бүтэн хоолло.
2. Эртхэн унт. Унтахын өмнө зөгийн бал эсвэл нимбэгтэй халуун бүлээн цай эсвэл буцалсан ус аяганы дундуур уухад гэмгүй.
3. Үнэхээр идэх хүсэл төрж тэвчишгүй байвал хиам, мах зэрэг өөх тостой зүйл бус, харин хатаасан жимс/ чавга, чангаанз гэх мэт/ эсвэл зүсэм хар талх /сухарь буюу хатаасан талх ч байж болно/ сонгоорой гэж зөвлөж байна.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>