Ердийн хэвийн арьсанд тусгай хамгаалалт тэр болгон шаардлагагүй. Зөвхөн өдөр тутмын өнгөт энгэсэг тавьж, сормуус, хөмсөг, зовхи, уруул, хацраа будах зэрэг зүс нэмэх гоо сайхны засал хийнэ. Хэрэв арьсан дээр сэвх, өнгөт мэнгэ буюу бүдүүрсэн судас зэрэг согог байдаг бол зуны цагт тосон түрхлэг хийждараа нь оо энгэсэг тавьбал зохимжтой. Нүүрэн дээрээ бүдүүреэн судастай бол өвлийн цагт арьсаа хамгаалахын тулд чийглэггүй, галууны болон гахайн хайланга тос бүхий буюу чидунжимс, эрдэнэ шиш, наран цэцгийн тостой нүүрний тос хэрэглэхэд зүгээр байдаг.
үдшийн арчилгаа: Нүүрээ зөөлөн усаар булхуулах маягаар угааж, зориулалтын ариун цэврийн саван (долоо хоногт 3 удаа) хэрэглэнэ. Бусад төрлийн шүлтлэг саван арьс хуурайшуулах аюултай. Бусад өдрүүдэд савангийн оронд тараг, хоормог, ургамлын тосонд зуурсан өндөгний шар хэрэглэж болно. Дээр дурьдсан зүйлүүдийг нүүрний арьсаа гараар угаах юмуу хөвөнгөөр цэвэрлэхээс 2-3 минутын өмнө арьсны шугамын дагуу түрхэж хэрэглэнэ. Угаалгын оронд гэрийн нөхцөлд бэлтгэсэн цэвэрлэгч шингэн (лосьон) хэрэглэж болно.
Хэвийн арьс цэвэрлэх лосьон (шингэн) бзлтгэх жор: Өргөст хэмхийн лосьон: үрж жижгэлсэн шинэхэн өргөст хэмхийг 20%-ийн цагаан архинд 4-7 хоног дарсны дараа шүүж хэрэглэнэ. Гоньдны лосьон: Гоньдын ус 30%, глицерин 5%, хоёр хувийн борын ус 35%, одеколон буюу спирт 30%-ийн орцтойгоор бэлтгэнэ.
Зөөлөн лосьон: Одеколон 30%, глицерин 5%, хоолны цуу 10%, уе 55%-ыгавч хольж найруулан бэлтгэнэ. Гүзээлзгэний лосьон: Шинэхэн түүсэн хагас стакан гүзээлзгэнийг нэг стакан усанд хийж 4 долоо хоног дарсны дараа шүүгээд дахин хоёр долоо хоног дарна. Бэлдмэлийг үүнээс хурдан богино хугацаанд бэлтгэх арга бас байна. үүний тулд: гүзээлзгэнийг шахаж шүүслээд хагас стакан шүүсийг нэг стакан архинд найруулна. Арьсны эмзэг эсэхээс хамааран гүзээлзгэний лосьонд ус нэмж болно.
Цэцэгний лосьон: Сарнай, мэлрэг (малига), хамба шарилжны (балжингарма) дэлбээ болон далдуу модны навчны хольцыг хоолны хоёр халбагаар нэг стакан буцалсан усанд найруулж нэг цаг орчим байлгаад шүүнэ. Лосьоныг арьс зөөлрүүлэх, цэвэрлэхэд хэрэглэнэ. Арьс зөөлрүүлэхэд тослогтой нүүрний тос хэрэглэнэ. Ийм тосыг нүүрний бүх хэсэгт бус зөвхөн хуурайшсан тэр хэсэгт, эсвэл доод зовхи, дээд уруулын хэсэг, хүзүүний хажуу хэсэгт түрхэж хэрэглэнэ. Хүзүүний урд талын хэсэгт бамбай булчирхай байдаг тул түрхлэг хийхдээ зөөлөн, болгоомжтой хийвэл зохино.
Тосны үлдэгдлийг унтахын өмнө зөөлөн алчуураар, хөвөн тампоноор арчин авч цэвэрлэх хэрэгтэй. Арьс зөөлрүүлэхдээ нүүрний тосноос гадна ургамлын тунгаамал тос хэрэглэж бас болдог. Ийм тосыг зөвхөн дээд болон доод зовхинд (хамраас аваад дээд зовхиор дайруулан нүдний гадна талын өнцөг, түүнээс уруудан доод зовхиор дамжин хамар хүртэл) тойрог маягаар түрхэж хонуулна. үүнээс гадна нүүрний арьсыг өглөө болон үдэш тордохоос гадна бас нэмэлт тордолт хийх шаардлагатай байдаг тул арчилгааг чөлөөт цагаараа хийж болдог. Ийм арчилгаа нь алдагдсан тослог, ус, амин цэмийг нөхөж өгнө.