Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Сексийн амьдрал чинь уйтгартай байна уу?

$
0
0

XopoM.com-Хэрвээ-эмэгтэй-хүн-дараах-12-чанарыг-агуулсан-бол-түүнийг-бүү-тавьж-явуул-01Таны сексийн амьдрал нэг л уйтгартай байна уу. Тэгвэл нэгэн хэвийн, уйтгартай сексээс татгалзах цаг болжээ. Өөрөөр хэлбэл бүхнийг өөрчлөх хувьсгалын тохироо бүрдсэн гэсэн үг. Гэхдээ хувьсгал хийхэхээр хэн нэгний номыг өдөр шөнөгүй унших, эсвэл xүний нүд хариулж байгаад секс дэлгүүрээр зочил гэсэн үг биш. Энэ хувьсгалыг хийхийн тулд танд жаахан сэтгэл, зүтгэл л хэрэгтэй.

Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслээ соль
Юуны өмнө бэлгэвчнээс татгалзаж жирэмслэлтийн эсрэг эм хэрэглээд үз. Энэ шинэчлэл таны секс амьдралыг илүү тайван, бас сонирхолтой болгоно. Харин өдөр бүр эм ууж жирэмслэлтээс хамгаалдаг бүсгүй нэг удаа эмээ уухаа мартаад оронд нь бэлгэвч хэрэглэхэд ойрд байгаагүй гайхамшигтай мэдрэмж хуртэх нь бий. Мэдээж бэлгэвчийг залуугийнхаа эрхтэнд хурууны үзүүрээр эсвэл амаараа углаж өгөхөөс авахуулаад хайртыгаа баярлуулж болох олон үйлдлүүд байгаа шүү дээ.

Ердийн бус цагт секс хий 
Та хоёр ихэвчлэн шөнийн цагт амрагладаг бол хааяа өглөө, өдөр секс хийгээд үзэхэд гэмгүй. Эсвэл эсрэгээр, өглөөгуур яаруу сандруу секс хийсэн болоод ажилдаа гардаг бол шөнийн тухтай, тансагхан секс та хоёрт давтагдашгүй мэдрэмжийг бэлэглэх болно.

Өөр хүнтэй сээтэгнэ
Жаахан ярвигтай ч, өндөр үp дүнтэй зөвлөгөө шүү. Хэн нэгэн сайхан залуутай ямар ч муу үр дагаваргүйгээр аальгүйтэх нь (үдэшлэг, хэн нэгний төрсөн өдөр, диско, айлд) таныг маш их өдөөдөг. Мэдээж, хайртыгаа хажуудаа байхгүйд аальгүйтвэл дээр л дээ. Энэ нь түүнийг хуурч байгаа асуудал гэж ойлгож болохгүй, зүгээр л орой нь хайрттайгаа уулзаж учрахад та илүү тачаангуй эрч хүчээр цэнэглэгдсэн байх болно гэж ойлгох хэрэгтэй.

Фитнест яв
Ганц хоёр цаг фитнесээр хичээллэж, хагас цаг саунд орох нь сүүмгэр лаатай үдшийн зоогноос ч илүүтэйгээр “секс энерги”-ийг бий болгодог. Үүний дараа та өөрийн эрхгүй түүнийг ор руугаа хөтөлж, секс “үзүүлбэрүүдээ” толилуулна. Дараа нь харин хайрт чинь ямар их сэтгэл хангалуун байгааг харах болно.

Их унт
Нойр муутай байх нь сексийн чадавхийг хичнээн их бууруулдгийг та төсөөлөх ч үгүй. Эрдэмтэд үүнд маш хялбар тайлбар олжээ. Эмэгтэй ч, эрэгтэй ч хүний бэлгийн гормон нь унтаж байхад маш сайн хуримтлагддаг байна. Тэгэхээр сайн унтаж бай. Өдөрт ядаж 7 цаг унт, тэгвэл удалгүй таны ор хурдхан нүдээ аниад ертөнцөөс “тасардаг” газар биш, харин бүхий л секс мөрөөдлүүдээ бодит биелэл болгодог “диваажин” болж хувирна.

Ер бусын газар сонго
Ер бусын гэдэг нь орон дээрээсээ шал руу эсвэл банны өрөө рүү шилжих бөгөөд мөн хөдөө хээр гарах, зочид буудалд хоноглох, эсвэл бүр огт төлөвлөөгүй газар руу яв. Автомашин, хувцасны өрөө, гацсан цахилгаан шат, хамгийн гол нь та хоёрыг хөглөж чадах газар сонговол маш сонин, мөн ер бусын байх болно.

Түр ч гэсэн хоёулхнаа бай
Бидний секс амьдралыг бидэнтэй байнга хамт байдаг хүмүүс “хордуулдаг” гэвэл зөвшөөрөх үү? Хажуу өрөөнд байгаа хадам ээж, зэргэлдээ орон дээр унтах хүүхэд… Тэгвэл тэднийгээ түр ч гэсэн кинонд эсвэл зуслан руу явуулж болно шүү дээ. Эсвэл бүр өөрсдөө ч зуслан явж болно. Ямар ч байсан хэнээс ч айж ичилгүй нүцгэн явж, нэг нэгнээсээ авсан таашаалаа хэнээс ч зоволгүй илэрхийлж болох тэр л нөхцөл, хоёулхнаа байх!


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>