Хүмүүс удаан, шунан үнсэлцэх үедээ яагаад нүдээ аньдаг вэ гэсэн асуултыг та тавьж үзсэн үү?
Үүнд та хариулт олж чадаагүй л болов уу. Харин Наньйан технологийн их сургуулийн дэргэдэх боловсролын үндэсний хүрээлэнгийн сингапур профессор Йау Че Мин үүний хариултыг олжээ.
1. Үнсэлцэх үед бид үүссэн хэт мэдрэмжээсээ болж ухаан алдаж унахгүйн тулд зовхио буулгадаг:
“Зарчмын хувьд хариулт та үүнийг аль талаас нь харж байгаагаас хамаарна. Үнсэлцэх үед тархи хэт ачаалалд ордог учраас нүдээ аниснаар та шунал тачаалын цохилтыг дотоод ухамсраараа багасгадаг байна.
2. Үнсэлцэж байгаа хүнийхээ нүүрэнд тулсан зохимжгүй дүрсийг харахгүйн тулд:
“Бас нэг тайлбар – үнсэлцэх үед та нөгөөгийнхөө төрхийг харах боломжгүй болдог. Нүүрэнд тулсан тэр төрх магадгүй таагүй харагдаж, бүр таныг айлгаж ч болох юм” гэж профессор ярьж байна.
3. Cайхан сэтгэлтэн бусдаас илүү гэсэн буддын уламжлалаар хүмүүжсэн Мин:
“Хүмүүс зүгээр л даруугаасаа болж нүдээ аньдаг. Нэг нэгийгээ ичээхгүй гэсэн энгийн зарчмаар нүдээ аньдаг байж магадгүй юм. Өөрсдөө үнсэлцэх үед нөгөөгийнхөө амсаж буй мэдрэмжид болон үнсэлтээс авч буй таашаалд анхаарлаа төвлөрүүлсэн байдаг” гэжээ.