Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Tortilla de Patata

$
0
0
Tortilla de Patata340_lОройн хоолондоо юу хийхээ мэдэхгүй сууж байна уу? Өчигдөр тэр хоолыг хийчихсэн, тэрийг хийхээр арай л хүнддэх гээд байдаг…. Тийм бол: Испани улсын үндэсний хоол болох Tortilla de Patata-г танд санал болгож байна. Хийхэд маш амархан бөгөөд орцонд нь энгийн материалууд орох болно.

Орц:

-4-5н ширхэг том төмс
-6 ширхэг өндөг
-сонгино
-давс

1-р алхам.

Төмсөө арилгаад нийслэл салатных шиг болгож хэрчинэ.  Хэтэрхий жижижг хэрчвэл шарж байхад бутрах учраас дунд зэрэг хэрчээрэй.  Сонгиноо бас жижглэж хэрчинэ.
2-р алхам.
Хайруулын тавгандаа төмс шарж болхоор хангалттай тос хийж халаана. Халсаны дараа төмсөө хийж шарна. Хангалттай зөөлрөх үед нь галаа унтрааж шарсан төмсөө тосноос нь шүүж авна.
3-р алхам.
Бүх өндөгөө хагалаад хутгана, хутгахдаа хэрчсэн сонгиноо бас давсаа хийгээрэй. Төмсөө хөрхөөс нь өмнө  өндгөндөө хийж зөөлөн хутгана. Шарсан төмсөө бутлахгүйн тулд зөөлөн хутгаарай.
4-р алхам.
Сайтар хутгасны дараа хайруулын тавгандаа хийгээрэй. Төмс шарж байснаасаа илүү бага тостой шарна гэдгийг анхаараарай. Хурдан түлэгдэх магадлалтай тул хайруулын тавгаа галнаасаа бага зэрэг хөндийрүүлж байгаад урагш хойш хөдөлгөж үзээрэй.
5-р алхам.
Доод тал нь бэлэн болсон бол одоо дээд талыг нь шарах ээлж. Гэхдээ зүгээр өндөг эргүүлдэг шиг эргүүлж болохгүй тул том тавган дээр бэлэн болсон талаар нь тавьж байгаад хайруулын тавагруугаа дамжуулаарай.  Ингээд нөгөө тал нь бэлэн боллоо.
Та хүсвэл загас, танианы мах,хиам мөн өөр хүнсний ногоо нэмж хийж болно.  Tortilla de Patata-г шинэ ногооны салаттай мөн өөрийн барьсан халуун талхтай хамт идвэл илүү амттай байх болно. Танд амжилт хүсье.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>