Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Том бүлтгэр нүдтэй хүмүүс жүжиглэх авьяастай байдаг

$
0
0

554a7dfa56c78-elle-13-angelina-jolie-hХүнийг харцнаас нь гадна нүднийх нь хэлбэр, өнгө, байрлалаар нь юу хүсдэг, юу мөрөөддөгийг нь төвөггүйхэн мэдэж болно.

Том бүлтгэр нүдтэй хүмүүс жүжиглэх авьяастай байдаг 
Ийм нүдтэй хүн ухаалаг, мэдрэмжтэй, нийтэч, илэн далангүй жүжиглэх авъяастайгаас гадна нийгмийн ямар ч салбарт тэргүүлэгч байдаг. Гэрийн боол болж зарцлагдахаас илүү олны дунд явж гялалзан, цойлох нь тэдний хувьд хамгийн эрхэм зүйл нь гэж хэлж болно. Тэд харцаараа хэлэх гэснээ илэрхийлж чаддаг тул тул ийм нүдтэй эмэгтэйчүүдийн янаг харцанд олзлогдсон эрчүүд дороо л бууж өгдөг.

Жижиг нүдтэнгүүд хардамтгай ч үнэнч хүмүүс 
Жижиг нүдтэй хүмүүс ихэвчлэн үнэнч, нууцлаг хүмүүс байдаг. Хайр дурлалын асуудалд ч нууцлаг, хатуу ханддаг. Хардамтгай ч хардаж байгаагаа бусдад мэдэгдүүлэхгүй байж чаддаг. Ихэнхдээ нийгмийн дунд хүрээний хүмүүс жижиг нүдтэнгүүд байх нь элбэг.

Мэлхий нүдтэнгүүд хардамтгай ч үнэнч хүмүүс
Нүд нь яг л бүлтрэх гэж байгаа мэт урагшаа түрсэн хүмүүс их нийтэч, тууштай ч зөрүүд, дураараа зантай байдаг. Тэд аливаа эрсдэлээс айдаггүй, аз сорьсон ямар ч салбарт амжилт олдог. Хүнд захирагдах дургүй ч бусдыг захирч, удирдах дуртай.

Хөнхөр нүдтэй хүмүүс хуучинсаг үзэлтэнгүүд
Тэднийг нэг үгээр тодорхойлвол уран сэтгэгчид байдаг. Мөнгө, санхүү, эдийн засгийн салбарт одтой, авъяастай учраас энэ салбартаа нэр хүндтэй, зарчимч хүмүүс. Хөнхөр нүдтэнгүүд дэндүү дотогшоогоо хүмүүс байдаг учраас бусадтай илэн далангүй байж сэтгэлээ онгойлгох нь ховор. 35 наснаас эхлээд тэд амьдралд арай илүү бодитойгоор хандаж, боломж бололцоогоо үнэлж, цэгнэж эхэлдэг.

Тогтворгүй нүдтэй хүн дүрсгүй, хошин зантай байдаг 
Нүднийх нь харц үргэлжийн тогтворгүй, ийш тийш үсчсэн хүмүүс амьдралын баяр баясгалантай, өөдрөг үзэлтэй, алиа хошин зантай байдаг. Мөн маш их шартай, хонзогнуур хүмүүс ч гэж тодорхойлж болно. Нас ахих тусмаа ухаан суудаг.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>