Гэр бүлийн харьцаа, уур амьсгал тун өчүүхэн гэмээр зүйлээс бүрддэг. Хэн нэгэндээ тавьж байгаа шаардлага нь дууны өнгө, аясаар илэрдэг. Уур бухимдалтай байхад хичнээн хичээгээд ч дууны өнгөнд мэдрэгдэнэ. Жижиг сажиг асуудалгүй гэр бүл байдаггүй тул энэ бүхэн ерөнхий уур амьсгалд тааламжгүй нөлөөлөхгүй байхад юуг анхаарах вэ?
- Хэрэв уур чинь хүрээд байвал түүнээ ил гарга.
- Дотроо нуугаад хуримтлуулаад байвал нэг л өдөр “тэсэрнэ”. Харин ингэж тэсрэх нь байдлыг улам хурцатгана. Учир нь хуримтлагдсан уур хилэндээ болж та гомдмоор, хамаагүй олон зүйл хэлчихэж мэднэ.
- Хэрэлдсэний дараа олон өдөр, хоногоор дуугаа бүү хураа.
- Хэрүүлийн сөрөг цэнэг гэр бүлийн уур амьсгалд хуримтлагдана. Энэ нь ажил үйлсэд чинь сөргөөр нөлөөлж болзошгүй. Иймд тааламжгүй харьцааны дараа түргэхэн эвлэрэхийг хичээ. Гэртээ лаа асаа.
- Хэн хэнийхээ дутагдлыг эвлэгхэнээр гэхдээ шууд хэлж бай.
- Засч залруулахад нь биечлэн тусал. Битүү хатуу үгээр тойруулсхийн хэлэх хэрэггүй.
- Ямар ч асуудлыг цаг тухайд нь шйидвэрлэж байхыг хичээ.
- Хойшлуулаад байвал асуудал улам хурцдана, мөн хэрүүл үүсэх нэг шалтгаан болно.
- Хүүхдийн дэргэд бүү хэрэлд. Гэхдээ амьдралд тэр бүр ийм боломж байдаггүй. Энэ тохиолдолд хэрүүлээ удаан бүү үргэлжлүүл. Хардалт сэрдэлт, хар энерги, секстэй холбоотой хэрүүл хүүхдийн дэргэд хэзээ ч байх ёсгүйг анхаар. Эвлэрсэн хойноо хүүхдээсээ уучлалт гуйгаарай.