Холливуудын нэрт жүжигчин Эва Мендес өнгөрсөн амралтын өдөр “US magazine” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Та хэдхэн сарын өмнө амаржиж охинтой болсон?
-Маш их баярлалаа. Том охин минь дүүгээ сайн халамжилж байгаа. Гэр бүлийнхээ дэргэд байхад бүх бэрхшээлийг даван туулах мэт мэдрэмж төрдөг. Тэд минь миний л хажууд байвал би хэзээ, юунд ч бууж өгөхгүй.
-Та хоёр хүүхдийн эх боллоо. Сэтгэгдэл ямар байна?
-Гэр бүлийн гишүүдийн тоо нэмэгдэх нь сайн хэрэг. Бага охиноо тээж байхдаа би сэтгэлээр их унадаг байсан. Өнгөрсөн нэг жил надад их хэцүү байсан. Хувийн амьдрал минь нэг үгээр тааруухан байсан гэхэд болно. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байхад би жирэмсэн болсон. Надад энэ бүхэн цохилт өгч байсан ч би хүүхдээ төрүүлэхийг хүссэн. Охиноо төрүүлээд гараас атгах үедээ л зөв сонголт хийсэн гэдгээ мэдсэн. Охин минь манай гэр бүлийг гэрэлтүүлсэн ачтан.
-Саяхан Райн “Алтан бөмбөрцөг” кино наадмаас шагнал хүртсэн?
-Тийм ээ их баярласан.
-Түүнийг шагнал авахад таны инстаграмдаа бичсэн зүйл олны анхаарлыг татсан?
-“Нүдээ олсон шагнал”. Би зөвхөн үнэнийг л хэлсэн. Бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай.
-Райн Гослинг та хоёрын харилцааны талаар олон шуугиан дэгдсэн. Салсан, нийлсэн гэх мэт. Эдгээр дуулианы үеэр “таныг жирэмсэн боллоо” гэдэг мэдээ олныг гайхшруулсан?
-Би түүндээ итгэдэг. Өөрөөсөө ч илүү итгэдэг. Тиймээс л өнөөдрийг хүртэл Райны гараас атгасан хэвээрээ байна. бидний харилцааны талаар хүмүүс таамаг дэвшүүлэх нь бидэнд хамаагүй. Учир нь тэд бидний хажууд байхгүй. Бид л нэг нэгнийхээ дэргэд байна. Тиймээс бусад нь юу гэх нь хамаагүй.
-Та хоёр холливуудын хамгийн сайхан хос. Та хоёрт дутагдаж буй ганцхан зүйл бол “хурим” гэж боддог?
-Хүсдэггүй гэвэл худлаа хэлсэн болох байх. Бид албан ёсоор гэрлээгүй ч нэг гэр бүл. Бид нэг нэгэндээ хайртай бас бидэнд хоёр хөөрхөн охин байна. Хэрвээ хурим шинэ харилцааны эхлэл бол би энэ бүхнээс татгалзахгүй ээ. Манай гэрт дутагдаж буй ганц зүйл хуримын зураг байж болох юм. /инээв/
-Та хоёр өнөөг хүртэл шинэхэн хүнээ хэвлэлийнхнээс нууцалж байна. Үнэнийг хэлэхэд таны охин хэнтэйгээ ижилхэн гэдгийг бид мэдэхгүй. Таны үс бараан бол Райных цайвар. Таны том охин тантай тун адилхан?
-Охин минь яг аавтайгаа ижилхэн.
-Райн “Сайн залуус” киноны зураг авалтад оролцож байхад таныг амаржсан гэж сонссон?
-Тийм ээ Райн тун чухал ажилтай байсан учир би охиноо ганцаараа төрүүлсэн. “Сайн залуус” нээлтээ хийхэд хэдхэн өдөр үлдчихсэн байсан. Бүх жүжигчид шахуу цагийн хуваарьтай байсан. Райн ихэнх цагаа гэртээ бус зургийн талбайд өнгөрүүлдэг байлаа. Түүнийхээ дуу хоолойг зөвхөн утасны цаанаас сонсоно. Яг л бидний дунд хэзээ ч давж чадахааргүй хана байгаа мэт мэдрэмжийг өгдөг байлаа. Гэхдээ би жүжигчин гэх албыг ямар өндөр шалгууртай гэдгийг сайн мэддэг учир энэ бүхнийг хүндээр хүлээн аваагүй.
-Тавдугаар сард та амаржсан мөртлөө өмнөх шигээ үзэсгэлэнтэй харагдаж байна. Та илүүдэл жин гэх асуудлыг хэрхэн шийдэв?
-Тийм ээ илүүдэл жин бол хамгийн том асуудал. Уйгагүй хөдөлмөр хүссэн газарт чинь хүргэнэ. Эмэгтэйчүүдийн ялагддаг ганц зүйл илүүдэл жин. Энэ бол маргашгүй үнэн. Би илүүдэл жингийн өмнө ялагдал хүлээсэн. Төрснийхөө дараа их дасгал хийж, хоолоо сойсон. Энэх бүхэн заримдаа надад дарамт учруулдаг. Гэхдээ би эмэгтэй хүн учир энэ бүхэнтэй дасан зохицоод амьдарч байна.
-Та нэлээн хугацаанд кино урлагаас хол байлаа?
-Тийм ээ надад хувийн амьдралаа цэгцлэх асар том хариуцлага ноогдсон. Би өгөгдсөн хугацаанд үүргээ сайн гүйцэтгэсэн гэж бодож байна. Одоо уран бүтээлдээ орох цаг ирсэн байх. Хэтэрхий удаан хувийн ажлаа хийлээ.
Б.Дэлгэрцэцэг
shuud.mn