Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Дөрвөн хүүхдийнхээ төлөө 66 кг турсан бүсгүй

$
0
0

sqtticcf42

26 настай Иден Клемет 137кг жинтэй байсан бөгөөд тэрээр багаасаа илүүдэл жинтэйгээ тэмцсэн. Түүний эцэг  эх мөн адил илүүдэл жинтэй байсан. Тэрээр жирэмсэн байхдаа буруу хооллосны үр дүнд чихрийн шижинтэй болсон. Тэр үед Иден хүүхдүүдийнхээ буруу хооллож байгааг хараад өөрөө үлгэр дууриалал нь болохоор шийдэж амьдралын хэв маяг өөрчилж, дасгал сургуулалт хийж, хоол хүнсэндээ анхаарч эхэлсэн.

Тэрээр хэлэхдээ: ”Миний ээж надаа олдсон бүх зүйлийг өгдөг байсан ногоогоор хооллодоггүй байсан. Би багаасаа л илүүдэл жинтэйгээ тэмцэж ирсэн. 11 настай үеийн зурагаа хартал би яг л жирэмсэн юм шиг л гарсан байсан. Манай сургуулийнхан намайг шоолж доогилдог байсан. 14 насандаа би хичээлээ тасалж болох бүтэхгүй хүмүүстэй нөхөрлөж гудамжинд тамхи татаж зогсдог л байлаа. Сургуулиас намайг хөөж мөн гэрийнхэн минь намайг хөөж гудамжинд гаргасан тэр үеээс л би ухаарч эхэлсэндээ. 19 насандаа би жирэмсэн болсон энэ үед өглөөдөө 5 шарсан талх маслотай, өдөр нь бифштекс, оройдоо 3 гамбургер салаттай иддэг байсан. 2, 3 хүүхэд төрүүлсэний дараа миний хүүхдүүд яг л ээж шигээ амьдралын хэв маягтай буруу хооллож байгааг хараад миний сэтгэл өвдөж над шиг битгий болчхоосой гэсэн дээ би үлгэр дууриалал үзүүлж эхэлсэн.

Өглөөдөө алхаж, уух дуртай колагаа уухгүй ус хэргэлдэг болсон, дуртай чипс шоколад, амттан, түргэн хоолноосоо татгалзаж эхэлсэн эхэндээ хэцүү байсан ч би даваад гарч чадсан. Нөхөр маань зул сарын баяраар дугуй бэлгэлсэн. Өдөр ирэх тусам би өөрийн хүссэн жиндээ хүрч 66кг хасаж чадсан. Хүүхдүүддээ үзүүлсэн миний хамгийн том үлгэр дууриалал минь байлаа” хэмээн ярьжээ.

Б.Учрал


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>