Хамраас цус гардагийг олон хүн мэднэ. Гэвч яагаад ингэдэг нь заримдаа ойлгомжгүй байдаг. Хамгийн түгээмэл шалтгаан нь юу байдгийг авч үзье.
Шалтгаан № 1. Артерийн өндөр даралт. Настай хүмүүсийн даралт илүүтэй ихэсдэг ч, залуус ч энэ өвчнөөр өвчилж байна. Их даралт нь хялгасан судасны нимгэн ханыг хагалж, үүнээс болоод цус гардаг. Тиймээс хэрвээ таны хамраас байнга цус гардаг бол эмчид заавал үзүүлж, иж бүрэн шинжилгээ хийлгээрэй.
Шалтгаан № 2. Хамар дахь ур нь хэвийн амьсгалахад саад болдог салслаг бүрхүүлийн ургацаг юм. Энэ нь амьсгалахад төвөг учруулж, судсанд физик даралт үзүүлэн, агаарын урсгалд саад болдог. Ингэхдээ угаас өглөөдөө цус гарч, ингэсний дараа хамар хуурайшин, цус хатдаг. Олонхи тохиолдолд ургацагийг мэс заслын аргаар эмчилдэг, тиймээс эмчид үзүүлэхээ хойшлуулах хэрэггүй.
Шалтгаан № 3. Феохромоцитома буюу стрессийн даавар кортизолыг хэт ялгаруулдаг бөөрний дээд булчирхайн хавдар. Ийм үед даралт эрс ихсэж, хялгасан судсууд хагардаг. Ийм нөхцөлд танд эмнэлгийн тусламж нэн даруй шаардагдана.
Шалтгаан № 4. Кокаин. Энэхүү цагаан нунтагт донтой залуу хүмүүсийн хамраас байнга шахуу цус гардаг. Мансууруулах бодис хамрын салслаг бүрхүүлийг зугуухан, гэхдээ баараггүй гэмтээдэг юм. Тиймээс кокаинаас болоод хамар байнга хуурайших нь мансууруулах бодисын донтой болсныг харуулна.
Шалтгаан № 5. Хортой зуршил, буруу хооллолт нэрмээс болдог хэт ядаргаа болон байнгын стресс нь хамраас цус гарах шалтгаан бас болж мэднэ. Судасны хана хагарамтгай, эмзэг болдог.
Шалтгаан № 6. Ханиад томуу нь нармайны салслаг бүрхүүлийг хавагнуулж, хялгасан судсуудыг хэврэг болгодог. Идээ бээр цустай холилдох тохиолдол байдаг. Энэ нь өвчин эвгүй явцтай болж, түүнчлэн хүндэрч буйг харуулж байгаа хэрэг.
Шалтгаан № 7. Наранд цохиулснаар (хэт халснаар) бие махбодь шингэнээ алдаж, хамар хуурайшдаг. Харин энэ нь судас хэврэгшиж, цус гарахад нэрмээс болно.
Шалтгаан № 8. Цусны бүлэгнэлт алдагдах.
Шалтгаан № 9. Дааврын үйл ажиллагаа алдагдаж, энэ нь даралт ихэсгэдэг.
Шалтгаан № 10. Хамар гэмтэх.
Одоо та ямар шалтгаанаар хамраас цус гардагийг мэдэж авлаа. Тиймээс ийм нөхцөлд зөв арга хэмжээ авч чадна. Танд эрүүл энхийг хүсье!
С.Инда