Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Дэлхийн хамгийн баян трансжендер хүмүүс

$
0
0

Трансжендер хүмүүсийн амьдралыг олноос хамгийн онцгой нь гэж үздэг. Эдгээр хүмүүс эрэгтэй ч эмэгтэй ч аль ч хүйсийнхний амьдралаар амьдрах чадвартай.

Дэлхий дээр бэлгийн ийм чиг хандлагатай маш олон хүн бий. Тэдгээрээс хамгийн алдартай бас хамгийн баян трансжендер хүмүүсийн тухай хүргэе.

10. $500.000: Chaz Bono

АНУ-ын зохиолч хөгжимчин жүжигчин Chaz Bono нь нэрт дуучин Cher – ийн ганц охин юм. Тэрээр 2008 болон 2010 онд хүйсээ солиулах мэс засал хийлгэсэн ба Chastity Sun Bono гэдэг нэртэй байжээ.

Bono багаасаа л өөрийгөө бусдаас өөр гэдгийг мэдэрсээр ирсэн ба 13 настайдаа ижил хүйстэн ч байж магадгүй гэж бодож явсан гэнэ.

9. $600.000: Kellie Maloney

Зодог тайлсан нэрт боксчин Lennox Lewis – тэй ажилладаг байсан промоутер Kellie Maloney 2014 онд хүйс солиулах мэс засал хийлгэжээ. Тэрээр хүйсээ солиулахаас өмнө хоёр ч удаа гэрлэж гурван хүүхэд төрүүлсэн юм. 2015 оны дөрөвдүгээр сард хүйс солиулах мэс засал нь амжилттай болж жинхэнэ эмэгтэй болсноо зарлажээ.

8. $1.700.000: Amanda Lepore

1967 онд төрсөн АНУ-ын дуучин модель Amanda Lepore 19 настайдаа хүйсээ солиулжээ. Амьдралдаа олон эрсдэлтэй өөрчлөлтийг хийсний нэг нь туранхай харагдах гэж хэд хэдэн хавиргаа хугалсан явдал юм. Тэрээр маш олон компаний сурталчилгааны моделиор ажилладаг ба Collection Lepore нэртэй гоо сайхны бүтээгдэхүүн гаргадаг.

7. $2.000.000: Carmen Carrera

2012 он хүртэл трансжендер гэдгийг нь бараг л мэдээгүй явсан гэгддэг Carmen Carrera – ийн жинхэнэ нэрийг Christopher Roman гэдэг. 1985 онд төрсөн тэрээр реалити шоуны хөтлөгч жүжигчин модель бөгөөд маш нээлттэй трансжендер эмэгтэй ажээ. Тэрээр Твиттерт 90.000 гаруй дагагчтай бол Facebook – т 500.000 гаруй LIKE – тай.

6. $2.000.000: Laverne Cox

Orange is the New Black цувралын Sophia Burset – ийн дүрээрээ танигдсан Laverne Cox телевизийн цувралд тоглосон анхны өнгөт арьстай трансжендер эмэгтэй юм. Мөн түүнчлэн TIME Magazine – ийн коверт зургаа авахуулсан бас Madame Tussauds музейд лааны тосон баримлаа байршуулсан анхны трансжендер хүн болжээ.

5. $3.000.000: Conchita Wurst

Австрийн дуучин Conchita Wurst – ийг 2014 оны Eurovision Song Contest – ийн ялагч гэдгээр нь андахгүй. Австрийн хатан хэмээн өргөмжлөгдсөн тэрээр 1988 онд төрсөн ба ижил хүйстэн юм.

Хүйс солиулах ямар ч хагалгаа хийлгээгүй тэрээр өөрийгөө трансжендер биш эрэгтэй хүн хэмээн онцолсон ч энэ жагсаалтанд хөрөнгөөрөө дээгүүрт бичигджээ.

4. $5.000.000: Laura Jane Grace

Панк рок урсгалаар тоглодог Against Me! хамтлагийн ахлагч дуучин Laura Jane Grace – ийн жинхэнэ нэрийг Thomas James Gabel гэдэг. Thomas байхдаа тэрээр гэр бүлтэй бас хүүхэдтэй байсан ч 2012 онд хүйсээ солиулсан юм. Хамтлаг 2014 онд Transgender Dysphoria Blues цомгоо гаргасан ба трансжендер болсон амьралынхаа талаар өгүүлжээ.

3. $100.000.000: Caitlyn Jenner

Vanity Fair Magazine – ийн анхны трансжендер ковер модель болсон тэрээр decathlon – ийн тамирчин байжээ. 1949 онд төрсөн Caitlyn Jenner 1976 оны Олимпоос Алтан медаль хүртэж байсан гавьяатай. Түүнийг Keeping Up with the Kardashians болон I Am Cait зэрэг реалити шоугаар нь мэддэг. Тэрээр хамгийн алдартай трансжендер эмэгтэйчүүдийн нэг юм.

2. $390.000.000: Martine Rothblatt

АНУ-ын хуульч зохиолч Martine Rothblatt – ийг дэлхийн хамгийн өндөр цалинтай CEO гэж үздэг. Жилд $39 сая ам.долларын ашигтай ажилладаг. Эрэгтэй хүнийхээ хувиар бол 12 жил Кени эмэгтэйтэй амьдарч таван хүүхэдтэй болсон байжээ. Ингээд 1994 онд хүйсээ солиулсан юм байна.

1. $1.790.000.000: Jennifer Pritzker

Тэрбумтан гэж цоллогдсон дэлхийн цорын ганц трансжендер эмэгтэй бол Jennifer Pritzker юм. 1950 онд төрсөн тэрээр гурван хүүхэдтэй. Дэд хурандаа цолтой ба Америкийн цэргийн түүхийг өгүүлсэн ном товхимол бүхий томоохон номын санг Чикагод нээсэн байдаг. 2013 оны наймдугаар сард хүйсээ солиулсан тэрээр томоохон хөрөнгө оруулагч хүмүүнлэгийн үйлстэн юм.

Эх сурвалж:   Full Net Worth


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>