Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Мисс А.Баярцэцэгийг Стивен Сигал гэртээ урьжээ

$
0
0

41АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан дэлхийн миссийн тэмцээнд А.Баярцэцэг амжилттай оролцож түүхэн амжилтыг тогтоосон. Гуравхан сая хүн амтай Азийн цээжинд орших Монгол улс шилдэг 11-т үлдэж чадсан нь эх орноо дэлхийд таниулсан үйл явдлын нэг юм. Тус тэмцээнд дэлхийн 120 гаруй орны сайхан бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, авьяас чадвар, ур ухаанаа уралдуулдгаараа онцлогтой.

Олноороо хэлэлцвэл буруугүй ээ гэдэг шиг Монголчууд ч гэсэн нэгдэх зүйл дээрээ нэгдэж чаддаг гэдгээ харуулж чадсан гэж хэлж болно. Сошл ертөнцөөр А.Баярцэцэгийг дэмжихийг фэйсбүүктэй хүн болгон уриалж байсан гэхэд хилсдэхгүй биз. Тэр ч бүү хэл Холливудын нэрт жүжигчин Стивен Сегал хүртэл Монгол миссийг дэмжихийг уриалсан. Монгол эхнэртэй гэдгээр нь бид андахгүй таних жүжигчин сүүлд ОХУ-ын иргэншилтэй  болсноор олон нийтийн анхааралд ихээхэн өртөөд буй.

Хараахан эх орондоо ирж амжаагүй байгаа ч  цахим хуудсаараа дамжуулан бүхий л мэдээллийг хүргэдэг мисс А.Баярцэцэг хамгийн жүжигчин Стивен Сигал гэртээ урьсан тухай таатай мэдээг дуулгасан юм.

 

Эх сурвалж: Zone.mn

Д.Цэцэг

 


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>