Хэдэн сарын дараа ээж, аав болохоор бэлтгэж байгаа Ирина Шэйк, Брэдли Күүпер нар өөрсдийн хуримын товыг ил болгосон байна. Алдартнууд өөрсдийн харилцаагаа 2017 оны наймдугаар сарын сүүлээр баталгаажуулах нь тодорхой болжээ.
Нэртэй загвар өмсөгч бүсгүй энэ талаар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн аж. Ирина Лос-Анжелес хотын гудамжаар ядам хуруундаа сүйн бөгжтэй алхаж яваа зураг олон нийтийн хүртээл болсноор алдартнууд тун удахгүй хуримлах гэж буй нь тодорхой болсон билээ.
Эх сурвалж www.wikimon.mn