Залуу бүсгүйгээ алдсан хойноо л үнэ цэнийг нь ойлгож эхэлжээ. Буцааж өөрийн болгохын тулд уулыг хүртэл орвонгоор нь эргүүлмээр санагдаж байжээ. Гэвч бүсгүй одоо өнгөрснийг нь мартуулах хайртай хүнтэй болсон. Шөнө дунд л зүүдэндээ түүнийг харж уйлж сэрдэг нь хэвээр. Учир нь хуучин залуудаа хайртай хэвээрээ байгаа.
Нэг л өдөр тэд санамсаргүй тааралджээ. Бүсгүй жирэмсэн болсныг хараад зүрх нь цусаар дүүрэх мэт санагдана. Хайр өвдөх хамгийн хэцүү. Бүсгүй аяархан хэлжээ.
- Би чамайг нэг болзолтойгоор уучлахад бэлэн байна.
- Ямар?
- Хэрвээ чи намайг өөр хүний хүүхэдтэй байсан ч хамаагүй өөртөө буцааж, хүүхдийг минь өөрийн юм шиг хайрлана гэвэл…
Тэд нүд рүүгээ харан хэсэг зогслоо.
- Би чамд маш их хайртай ч чадахгүй нь
- Цаг хугацаа өнгөрөхөөр жинхэнэ хайр гэж юу болохыг чи ойлгох биз ээ
Бүсгүй яваад өглөө.
Тэр төрөхийн хүндрэлээс болж нас барахад хүүхэд нь ч амьд гарч чадсангүй энджээ. Оршуулган дээр бүсгүйн хамтран амьдарч байсан залуу хайртай залуу дээр нь ирж хундага тулгав.
- Наадхаа бүгдийг нь уучих. Чи ч тэнэг юм даа. Тэр хүүхэд чиний хүүхэд байсан шүү дээ. Би түүнийг өөр хүний хүүхэдтэй байсан ч хайрлахаар хайртай байсан юм…
Нийтлэлч: Ш.Батзориг
Эх сурвалж: https://www.facebook.com/batzorig.sh.9