
Киви витамин С болон Е-г ихээр агуулдаг. Зузаан пудр, кремээс залхаж байгаа бол өөрийнхөөрөө толигор арьстай болмоор байвал туршаад үзээрэй. Харшилтай бол хэрэглээд хэрэггүй.
найрлага:
• 1 кивиг нухаш болгоно
• 1-1/2 цайны халбага цэвэр тараг (жимсгүй)
• 1/2 цайны халбага оливийн тос
Заавар:
1. Кивиг нухаш болтол нь бяцлана.
2. Найрлаганд орсон бүтээгдэхүүнийг хооронд нь холино.
3. Цэвэрлэсэн нүүрэндээ маскыг 15 минут орчим байлгана.
4. Халуун.бүлээн усаар угааж, даралттай арчиж хатаана.