Залуухан бүсгүй хүнийг тодотгох гол бэлэг тэмдэг бол нүүр, хүзүү, хацар гэхэд болно. Хүн хөгшрөх тусам хацар хэсгийн арьс суларч, “бульдог” нохой шиг хэлбэртэй болж, унжиж эхэлдэг.
Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлэх, мөн хацар унжсан тохиолдолд энгийн бөгөөд үр дүнтэй аргын тусламжтай хэрхэн тэмцэх талаар хүргэж байна.
Хацар суларч, унжих үндсэн 5 шалтгаан
Нас. Хөгшрөхийн хэрээр хүний булчин байгалиасаа суларч, унжиж эхэлдэг бөгөөд 40 нас хүрээд ирэнгүүт ийм шинж тэмдэг илэрдэг.
Мөн арьсны уян хатан шинж чанар алдагдсанаар ажиглагдаж болно.
Илүүдэл жин. Илүүдэл жин нь хүний арьстай салшгүй холбоотой байдаг бөгөөд тарган байх нь ийм сөрөг үр дагаврыг авчирдаг. Таргалаад ирэхээр хамгийн түрүүнд хацранд өөрчлөлт гардаг.
Нарны хэт ягаан туяа. Нарны хэт ягаан туяа нь арьсанд хамгийн хортойгоор нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг юм. Удаан хугацааны туршид арьсны эдэд шингэснээр арьс уян хатан чанараа алдаж эхэлдэг.
Никотин. Никотин нь хүний нүүрний цусны эргэлтийг багасгаж, хацар унжих бас нэгэн шалтгаан болдог. Хэрвээ та тамхи татаад л байвал үеийнхнээсээ улам л хурдан хөгширнө гэсэн үг.
Нүүр царайг зуйван хэлбэртэй харагдуулж, унжсан хацрыг өргөж чангалах, гэртээ бэлтгэж болох маск
Дээрх асуудлыг шийдэхийн тулд тусгай, цогц, гоо сайхны үйлчилгээ байдаг ба энэ нь нүүрийг зуйван хэлбэртэй болгож, хацар унжих асуудлыг шийддэг.
Унжсан хацрыг өргөх гоо сайхны үйлчилгээ:
-Хөгшрөлтийн эсрэг тосыг, гоо сайхны хагалгаатай хослуулан хэрэглэх арга буюу “биоармир” гэх үйлчилгээ эсвэл “векторын лифтинг” буюу гиалуроновын хүчлийг ашиглан нүүр өргөж, чангалах тусгай гель
-Хацар өргөж чангалах иллэг
-“Биоревитализаци” буюу арьсны гүнд гиалуроновын хүчлийг тариагаар шахах үйлчилгээ
-“Акуаликс” хэмээх бэлдмэл зэргийг өргөн хэрэглэдэг аж.
Тэгвэл эдгээрийг орлох үйлчилгээтэй маскийг гэрийн нөхцөлд бэлтгэж болох гэнэ.
Өндөгний маск. Өндөгний цагааныг хөөс үүстэл нь хутгаад хэрвээ арьс чинь хуурай бол зөгийн бал, тослог бол жигнэсэн овъёосыг нэмж хутгана. Энэ маскаа нүүрэндээ бүхэлд нь түрхээд 10 минут болно. Эхлээд нүүрээ бүлээн усаар угааж, маскаа арилгаад дараа нь хүйтэн усаар шавшина. Үр дүнд нь таны унжсан хацар өргөгдөж, нүүр чинь зуйван хэлбэртэй болсон байна.
Зөгийн бал-цөцгийтэй маск. Зөгийн бал, цөцгийг ижил харьцаатай сонгон аваад хооронд хольж хацар хэсэгтээ түрхэнэ. 10 минут тавиад бүлээн усаар угаана. Уг маск нь арьсанд тэжээл өгөхөөс гадна суларч унжсан арьсыг маш сайн чангалдаг.
Овъёостой маск. 2 амны халбага овъёосыг буцалсан усанд хийж байлгаад дээрээс нь 1 цайны халбага чанартай йогурт болон зөгийн бал, нунтаглаж жижиглэсэн бүйлс самар тус тус нэмж хутгана. Энэхүү холимогоо хацар хэсэгтээ түрхэж тойрог хөдөлгөөнөөр иллэг хийгээд угаана. Ингэснээр таны унжаад байгаа хацар арилахаас гадна арьсыг чангалдаг.
Хацар суларч унжсан үеийн хоолны дэглэм: Давс болон элсэн чихрээс татгалз
Дээрх маскуудыг дангаар нь хэрэглэх нь үр дүн багатай байж болзошгүй тул та хооллолтондоо ч гэсэн анхаарах шаардлагатай. Хамгийн эхлээд давс болон элсэн чихрийн хэрэглээг чадвал хас, бүр боломгүй бол багасга. Эдгээр нь бие организмд илүүдэл шингэнийг хуруулж, тэр хэрээрээ та хавагнана гэсэн үг. Түүнчлэн тостой, чихэрлэг хүнс нь хавагнуулахын зэрэгцээ илчлэг ихтэй тул таргалуулах учраас татгалзах шаардлагатай. Согтууруулах ундаа хэрэглэх гэж бодсоны ч хэрэггүй.
Унжиж, сулраагүй, эрүүл хацартай байхын тулд дараах хүнснээс татгалзаарай:
-Хурц хоол хүнс, давс, элсэн чихэр
-Өөх тос ихтэй өтгөн шөл, өөхтэй мах
-Хийжүүлсэн ундаа, жүүс
-Өтгөн цай, кофе
-Согтууруулах ундаа
Хоолны дэглэмийн дийлэнх хувийг ногоо, жимс эзлэх ёстой. Эслэгээр баялаг хүнс нь гэдэс цэвэрлэдэг тул таны арьсны өнгөнд ч эерэгээр нөлөөлнө.
Өглөөг хацрын иллэгээр эхлэ
Хацар өргөх өөр нэг арга бол иллэг юм. Өдөр бүр хацрынхаа хэсэгт 10 минут иллэг хийснээр хаван болон унжсан арьсыг арилгаж болдог. Гоо сайханчид өглөө бүр хацар болон эрүүндээ иллэг хийхийг зөвлөдөг.
Алчуур ашиглан ургамлын хандтай иллэгийг хэрхэн хийх вэ?
-Эхлээд алчуураа ургамлынхаа ханданд норгоод мушгисан байна. Ургамлын хандны оронд ердийн давсны уусмал хэрэглэсэн ч болно шүү.
-Алчуураа мушгиж эрчлээд, алчуураараа эрүүний доод хэсгийг дээш нь өргөж чангалж татна.
-Алчуураа шулуун болгож анх байсан хэвэнд нь оруулаад, алчуураараа эрүүний доороос хөнгөхөж цохиж, товшиж өгнө. Мөн адилаар хацрын доод хэсгийг товшино.
Өөр нэг сайн арга бол зөгийн балаар иллэг хийх арга юм. Үүний тулд та гартаа шингэн зөгийн бал түрхэж, гараа хацрандаа наагаад, тэр хэсгийн арьсаа зөгийн балаараа үрнэ. Хөнгөхөн товшиж болно. Уг үйлдлийг хийсний дараа зөгийн бал нь арьсанд шингэн, тэжээл өгч, хацар хэсгийн цусны эргэлт сайжирдаг. Дараа нь зөгийн балаа угааж, чийгшүүлэгч тосоо түрхэнэ.
Мөн хацар хэсгийн суларч унжсан арьсыг дасгалын тусламжтайгаар өргөж чангалж болдог.
Эх сурвалж: www.misstits.ru
Орчуулсан: