Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Топ О.Пүрэвдулам хагас нүцгэлж, мисс хүүхэнд “шунасан” хөгшин нөхрөө аврав

$
0
0

10400014_862046703817016_882578766416222637_nЖил бүрийн “Гоёл” наадмын топ моделиудыг өвөртөлсөөр байгаад муу зан “сурчихсан” гэх алтны магнат Ц.Мянганбаярт энэ удаа ч мөн нэр хоч зүүгээд орхисон. Учир нь, хамгийн сүүлийн “Гоёл” наадамд топ болчихоор олигтой хүүхнүүд олдоогүй юу, эсвэл тэд нар нь бүгд нөхөртэй байж таарсан уу, яасан. Ямартай ч, энэ удаа топ моделиор хэн нэгнийг шалгаруулалгүй орхихдоо “Шилдэг загвар өмсөгч” өргөмжлөлийг мисс Д.Долгионд өгөөд буцлаа.

Гэхдээ бас яаж зүгээр байхав. Царайлаг, нуруулаг хүүхэн рүү сэм харц чулуудаад авсныг нь гярхай зурагчид тэр даруйд нь олонд түгээж, алтны магнат эр болоод шагнал гардсан мисс хүүхнийг ёстой л элдэв дээдээр нь ярьж бичлээ. Энэ бүхнийг зүгээр хараад сууж тэвчээгүй топ модель О.Пүрэвдулам өөрийн цахим хуудаснаа хагас нүцгэн зургаа тавихаар шийджээ.

Цагтаа олны танил бэлтэй эрчүүдийн хайр халамжинд умбаж явсан топ бүсгүй өөрөөсөө үе мултарсан ахимаг насны Ц.Мянганбаяртай ханилаад М.Мишээл гэх хөөрхөн охиноо төрүүлээд байгаа. Өмнө нь нэлээд хэдэн мисс, топ модель хүүхнүүдийг хүүхэдтэй болгоод орхиж байсан алтны магнат О.Пүрэвдуламд чамгүй “уягдаж” яваа нь нууц биш. Тиймдээ ч, хөгшин нөхрийнхөө дэргэд дэндүү гоёхон харагддаг топ модель маань дотуур хувцастай тачаангуй зургаа дэлгэж, мисс хүүхэнд шунасан “дэггүй” нөхрөө эргүүлэн татлаа.

15230826_1291545730867109_4848200091316014925_n

15259157_239592656462838_4986141702747062272_n

С.Цахиур

www.zone.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>