
Танд төмс, сүү, гурил байхад л хангалттай. Арилгасан төмсөө үрж, марлинд ороогоод 15-20 минут нүдэн дээрээ тавиарай. Харин нүдний доорх уутанцрыг арилгахдаа төмсөө үрээд 1 цайны халбага гурил, 2 цайны халбага сүүтэй холиод, үүнийгээ 2 тусдаа салфеткан дээр түрхэн 20 минутын хугацаатайгаар нүдэндээ тавиарай.
Үүнээс гадна луувангийн маск мөн сайн үр дүн өгдөг. Арилгасан луувангаа зутан болтол үрээд марланд түрхэн нүдэндээ тавьж, 15 минут болоод хүйтэн цайгаар угаагаарай. Үнэхээр нүд амраад л явчихна.
Сэлхэрч хавдсан доод зовхинд цөцгий гайхалтай үр дүн өгдөг. Цөцгийг жигд түрхээд 15 минутын дараа өрөөний температуртай адил цайгаар угаана.
Түүнчлэн байхуу цай нүд амраах хамгийн сайн “шидэт эм” байдаг юм шүү. Хэрэглэсэн байхуу цайгаа хогийн саванд чулуудалгүй саванд тусгайлан хадгалж байгаад бүлээн усанд дүрж зовхиндоо тавиад 10-15 минут нүдээ анин хэвтэнгээ сайхан амраад аваарай. Нүд үнэхээр сайхан амарна. Дашрамд өгүүлэхэд, ер нь байхуу цайг хаялгүй ашиглах олон арга бий.
Хандлаад үсээ угаавал гялалзаж өнгө орно. Ингэж угаах нь даралттай хүний даралтыг бууруулах сайн талтайг бас санууштай. Гарын дор хялбар энэ маскуудыг амралт багатай ядарсан үедээ хэрэглээд үзээрэй. Нүд сэргэг бол царай зүс сайхан харагддаг.