Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хүнсний ногооны амин дэм, шим тэжээл нь түүхий байхдаа хамгийн их агуулагддаг

$
0
0

shutterstock_122387992Хүнсний ногоонд эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай зарим нэг био идэвхт бодис нь 55°С дээш температурт мөхөж, чадавхиа алддаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс Хятад хүмүүс зарим нэг хүнсний ногоог түүхийгээр хүнсэндээ хэрэглэдэг.

Түүхийгээр нь хэрэглэж болох хүнсний ногооны амин дэм, шим тэжээл нь түүхий байхдаа хамгийн их хэмжээгээр агуулагддаг ба хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.

Учир нь түүхий ногоонд Lectin гэх дархлаа үүсгэгч бодис их хэмжээгээр агуулагддаг ажээ. Энэ нь хүний эд эсийн Lectin генд сайн нөлөө үзүүлж, нэг ёсондоо хүний биеийн эд эсийг хамгаалах цэрэг болох ба хүний биед оршиж байгаа хорт хавдрын эд эсийг устгаж, вирусын халдварыг хязгаарладаг.

Түүхийгээр нь идэж болохгүй ногоог ч гэсэн хэт их шарж хуурч, хэт болгох хэрэггүй. Аль болохуйц амин дэм шим тэжээлийг нь алдагдуулахгүй байх хэрэгтэй.

Лууван, өргөст хэмх, улаан лооль/улаан лооль/, бөөрөнхий чинжүү, нанги ногоо, байцаа, ороомог гол, хаш /баклажан/, цэцэгт байцаа, халуун чинжүү, сонгино, чинцай /цоор ногоо/ гэх мэт ногоог түүхийгээр нь иддэг.

Түүхийгээр нь идэхдээ хүйтэн зууш хийхээс гадна шинэ ногооны шүүс болгон хэрэглэнэ.

Өргөст хэмхийг түүхийгээр идэхдээ хальслах хэрэггүй. Улаан лоолийг халаах хэрэггүй халаах үед хальслагдан, index агуулагдаж буй витамин С нь хүчил болон хувирдаг. Нанги ногоог хальслан угаагаад буцалсан халуун усанд хийж дээрээс нь амтлагч нэмэн 1-2 цаг дарсны дараа хэрэглэж болно.

Түүхий ногоог хэрэглэхдээ “Өвчин амаар орж, гай амаар гардаг” гэдэг үгийг санан, амин дэм, шим тэжээлтэй, эрүүл шинэ соргог, цэвэр байдал зэргийг нь маш сайн анхаарах хэрэгтэй.

Шинэ соргог хүнсний ногоог нь сонгон, сайтар угааж цэвэрлэн хэрэглэнэ. Ногоогоор ямар нэг зууш бэлтгэхдээ гараа сайтар угааж, ариутгаад түүхий болон болсон хүнсний зүйлсийг ялгана. Ногоо болон махны төрлийг тусад нь угааж цэвэрлээд халбага шанага зэргийг нь хольж солин хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хүнсний ногоогоор зууш хийх үед цуу сармис цагаан гаа зэргийг нэмж болно. Энэ нь амт оруулахаас гадна бактер устгах чадалтай байдаг.



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>