Орц: /8 порц/ гурил 150 гр,
цөцгийн тос 75 гр,
ус 1/2 шилэн аяга,
давс 1/2 цайны халбага,
алим 1 кг,
элсэн чихэр 5-6 хоолны халбага.
Хийх арга:
Гурил болон цөцгийн тос, давс, усыг нийлүүлж зуурмаг бэлтгэнэ. Зуурмагийг элдээд 20-22 см-ийн диаметртэй тэвшинд тавина. Алимыг хальслаад үртэй голыг нь салгаж цэвэрлээд нимгэн хэрчинэ.
Хэрчсэн алимыг зуурмаг дээр нягт битүү өрж тавиад 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 30 минут жигнэнэ. Бэлэн болсон бялууг тэвшнээс гаргаж халуун байх үед нь нунтаг сахар цацаж чимэглээд цөцгий дагуулж ширээгээ чимээрэй.