Жаргах цагтаа ухаалаг
Зовох цагтаа тэвчээртэй
Хүлээх цагтаа итгэлтэй
Дурлах цагтаа үнэнч
Амьдралыг үргэлж инээдээр зурж
Аз жаргалын эзэн нь бай
Үнэн цагаанаар өөрийгөө чимж
Үргэлж залуу гэрэлтэж яв
Гар хүрээд жаргал түгээ
Харц тусгаад гуниг үргээ
Үг хэлээд итгэл хайрла
Өгөөмөр сэтгэлээр бусдыг энэр
Саран наран шиг цацарч
Сайхан хорвоог уярааж
Салшгүй хайрыг дээдэлж
Сааршгүй амьдралыг
Дэнслүүлж яваарай.
↧
Сааршгүй амьдралыг Дэнслүүлж яваарай
↧