Та хэдий хэр их зайрмаг иднэ тэр тусам та бага сэтгэл ханамж авна. Зайрмагны талаар хийсэн нэгэн үнэн судалгаа байдаг. Судлаачид зайрмаг байнга хэрэглэдэг хүмүүсийг нэг баг болгож, нөгөө талд огт хэрэглэдэггүй хүмүүсийг баг болгон ажиглалт хийхэд зайрмаг байнга иддэг хүмүүсийн сэтгэл ханамж авах мэдрэмж нь илт буурсан нь харагдаж байжээ. Иймээс зайрмагийг байнга хэрэглэхгүйгээр хааяа бага хэмжээгээр идэж байх нь зүгээр аж.
Мөн цайвар өнгийн зайрмаг нь ердийн зайрмагаас илүү эрүүл мэндэд тустай.
Энэ зайрмаг нь ердийн зайрмагаас 33 хувиар бага калори агуулдаг. Гэвч энэ нь эрүүл мэндэд тустай байх шаардлагатай хувьд хүрэхгүй. Ингэснээр энэхүү зайрмагийг илүү их ид гэж байгаа биш. Зайрмаг байнга идэх нь хэтэрхий их таргалахад хүргэдэг. Хаяг шошгыг нь харьцуулан харж таргалуулах бодис багатайг нь сонговол сайн. Хэрвээ чи зайрмаг идэх гэж байгаа бол аяганы тал хэмжээтэйг маш удаанаар идвэл тааламжтай бөгөөд таргалуулах дайсан биш байх болно.