Алонсо Матео бол гудамжны, сонгодог, чөлөөт стилийн хамгийн бяцхан байлдан дагуулагч юм. Тэр анх 3 настайгаасаа эрэгтэй моделуудыг дуурайн зогсож адилхан хувцаслан зургаа авхуулдаг байсан бол түүний хобби улам өргөжиж өөрөө загварын нэг хэсэг болтлоо томорсон юм. Мексикийн, Мотэррей хотоос гаралтай хүүгийн загварлаг амьдарлаар хамтдаа зочилъё.
Тэрээр одоо бага ангийн хоёрдугаар ангид сурдаг боловч хувцас загварын маш өндөр мэдрэмжтэй. Түүний энэ сонирхолд эцэг, эхийнх нь нөлөө ч бас байгаа биз.
Түүний ээжийг Luisa Fernanda Espinoza гэдэг. Мөн л гайхалтай хувцасладаг эмэгтэй. Тэрээр анх хүүгийнхээ зургийг өөрийн инстаграм хуудсанд байршуулснаар энэ бүхэн эхэлсэн юм. Түүний дагагчын тоо одоо 631,000 хүрээд байна.
Тэрээр зүгээр ч нэг хувцас биш Том Фордийн гараар урласан хүрэм, Диорын цамц, Диезелийн женс, Гүччигийн бүс, ОлСэйнтийн савхин хүрэм гээд хамгийн сайныг нь өмсдөг. Хэрвээ төгс таарахгүй бол өөртөө зориулан засаж янзлуулдаг гэнэ.
Насанд хүрээд загварын ертөнцөд орох эсэхийг мэдэхгүй ч өөртэй итгэлтэй байдал, хувцсыг амьлуулах чадвар нь аль хэдийн хүмүүсийн хараанд өртөөд байна.
Зөвхөн сайхан харагдаад зогсохгүй сайхан сэтгэлтэй хүү гэнэ. Алонсо ээжтэйгээ хамт Гэгээн Жүдийн судалгааны эмнэлгийн байгаа хичээлийн хэрэгсэл авах мөнгөгүй хүүхдүүдэд зориулан хандивын аян явуулж олсон бүх мөнгөө тэдэнд өгсөн байна.
Түүний аав нь нэгэн хувийн компанитай ээж нь өөрийн хүүхдийн хувцасны загварын сүлжээтэй учир түүнд эдгээр хувцасыг авч өгөх хангалттай мөнгө байдаг гэж болно.
Хүүхдээ ингэж хувцаслахыг материаллаг зүйлийн шуналтай болгож байна гэсний хариуд түүний ээж: ” Тэр бусад хүүхдийн л адил шийтгүүлж, загнуулж, намайг хайрлаж байдаг их зөөлөн сэтгэлтэй, хичээлдээ ч сайн. Бид дэлгүүр хэсэхдээ Алонсо юу авмаар байгаагаа надад хэлдэг. Хэрэв надад мөнгө байвал би түүнд авч өгдөг харин чадахгүй бол дараа болъё гэдгээ хэлдэг. Бид хүүхдээ зөв хүмүүжиж байгаа гэдэгт итгэдэг” гэжээ.