Жүдо бөхийн Токиогийн “Их дуулга” тэмцээний -48кг-д МУГТ М.Уранцэцэг түрүүллээ. М.Уранцэцэг гавьяат 2013 оны Токиогийн “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд харин 2015 онд шагналт VII байрт шалгарч байсан юм.
МУГТ М.Уранцэцэг БНСУ-ын жүдоч Жон Бо-Кюүнтэй аваргын төлөө барилдаж торгуулиар ялжээ. Хоёр жүдочийн хувьд долоон удаа таарч барилдахад М.Уранцэцэг гавьяат зургаан удаа, БНСУ-ын жүдоч нэг удаа ялж байсан юм.
Жон Бо-Кюүнтэй “Рио-2016″ олимпийн наадмын шигшээ наймд таарч барилдсан М.Уранцэцэг өмдөнд хүрсэн буюу дүрмийн бус барилдаан хийсэн хэмээн харамсалтай ялагдлыг хүлээж байсан билээ.