Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

ӨГЛӨГИЙН БУЯН ГЭЖ ЮУ ВЭ

$
0
0

5117

Бурхан багш өглөгийн буян нь заавал эд юмтай хүнд хамаатай биш, ядуу хүний долоон өглөг байхыг заажээ. Энэ юу вэ хэмээвээс:

1. Биеийн өглөг - Энэ нь бусдын төлөө өөрийгөө золиослох хүртэл

2. Сэтгэлийн өглөг - Энэ нь бусдад халамж, анхаарал тавих гэх мэт

3. Нүдний өглөг – Энэ нь сайхан харц, өрөвдөж хайрласан харц гэх мэт

4. Нүүрний өглөг – Энэ нь тааламжтай инээмсэглэл, ялдам сайхан ааш араншин

5. Үгний өглөг – Энэ нь урамшуулах, зоригжуулах, сургах, сэтгэх сэргээх тэргүүтэн. Үгний өглөг маш хүчтэй.

6. Суудлын өглөг – Энэ нь хөгшин ядарсан, өвчтэй хүн, хүүхэд нялхас, хэнд ч суудал тавьж, хүндлэх зэрэг

7. Орон байрны өглөг – Энэ нь хоноглох, амрах, унтах ор дэвсгэр тэргүүтэн. Явуулын хүнийг хонуулаад, хооллож ундлаад явуулах, даарч хөрсөн хүнийг оруулж дулаацуулаад явуулах гэх мэт

Эдгээр нь бага гэхгүй өглөгийн буян ажээ.

Бурханы номоор бол гуйсан хүнд юм өгөх нь жинхэнэ өглөг биш, хэн ч гуйгаагүй байхад нэг удаа бус байнга өглөг өгдөг байх, хариу хардаггүй, өгсөндөө харамсдаггүй, бардамнадаггүй, бусдад өгсөндөө баясч, өгсөн өглөгөө авсан хүнтэй нь мартах нь жинхэнэ өглөг болох ажээ. Хүмүүст адилхан хандаж, тэднийг элдэв байдлаар ялгаварлахгүй ая тус үзүүлэх нь агуу их өгөөмөр үйл болохыг хэлжээ.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>