Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Х.Дуламсүрэн: Цасны гүнж

$
0
0
ELSA_3144555bБүжиж яваад уруул чихэнд чинь хүрдэг, хүрэхдээ хүсэн шунаж, дурлан тамшаалж уусан шингэдэг
Хайлан уясаж будрах даа хацарт чинь нэвтэрч,
чиний хэсэг болон чийгтэн талимаарч үлддэг
Чиний явсан мөрийг шив шинэхэн байлгах гэж талст бүрийнхээ тоогоор тамгалан араас чинь цавцайдаг
Танихгүй байж мэднэ ээ, чиний дээрээс хөвсөлздөг таримал цагаан гялбааны эрх ганц гүнж байна
Болзоотой шөнүүдийг чинь гэрэлтэй байлгах гэж богинохон цагуудыг чимээ анирдан үддэг
Болох болохгүй хайранд сэтгэлээ дааруулахвий гэсэн дээ,
борвиор таттал чинь орж хааяа нэг сандаргадаг
Зүрхийг чинь эзэнтэй байлгах гэж зүймэл гурван сардаа л гадаа чинь ирээд буцдаг
Зүсийг минь үзээд л таньдаг чиний араншинг уучилж, зөндөө удаан хөөцөлдөн тоглох гэж газраар нил зулдаг
Зуны гурван сартай хардаж ер үзээгүй, зүггүй гэнэхэн, цасны гүнж байна би…
Зөндөө хүлээсэн мөч удахгүй ирэх болохоор зөөлөн зөөлөн будрахаар эртнээс бэлдэж буй минь энэ ээ…
Х.ДУЛАМСҮРЭН

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles